Хайх

Buro 24/7 тойм: Bottega Veneta, resort 2017

Buro 24/7 тойм: Bottega Veneta, resort 2017

Уйтгар гунигийн эсрэг эм

Text: Buro.Mongolia


Зураг:

Томас Майер 2017 оны аяллын улиралд зориулж чихэр шиг өнгөтэй атлаа маш дэгжин бас цэмцгэр цуглуулга бүтээжээ

Майерын энэ удаагийн цуглуулга эсгүүр гэхээсээ илүү өнгөний сонголтоороо онцгойрсон харагдана. Гэхдээ энэ нь муу зүйл биш юм. Учир нь аяллын улирал ойртох тусам хүмүүс энгийн хувцаснуудаас уйдаж, тод өнгө эрэлхийлж эхэлдэг. Тиймээс Bottega Veneta-гийн шинэ цуглуулга хэрэглэгчдийн дунд нэлээд эрэлттэй байх нь гарцаагүй биз ээ. Цуглуулгад ямар нэгэн хээ хатгамал эсвэл гэнэтийн хэлбэр дүрс бараг үзэгдсэнгүй. Бүх зүйл өнгө ба түүний хоорондын зохицолдоо дээр төвлөрсөн байна. Лимоны тод шар, цайвар цэнхэр, улаан, маргад ногоон, хүрэн улаан гэх зэрэг өнгөнүүдийг дизайнер зоригтойгоор хослуулж, анхаарал татам өнгөлөг төрхүүд бий болгожээ. Майер түүнчлэн торго, илэг, шир, ноос зэрэг тэс ондоо бүтэцтэй материалуудыг хооронд нь хослуулсан байна.

цааш үзэх