Хайх

Buro 24/7 тойм: Max Mara, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Max Mara, намар-өвөл 2016

1930-аад оны Берлин

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Max Mara-гийн загварын шоу дээрх бүх загварууд гялалзаж байлаа. Брэндийн алдарт сонгодог загварын пальто хүртэл жижиг гялалзсан хэсгүүдээс бүрдсэн байв

Max Mara шинэ улирлын цуглуулгаараа олныг гайхшруулж чадлаа. Сонгодог хэв маягаараа алдаршсан Итали загварын ордон энэ удаад өнгөрсөн зууны эхэн үеийн Берлин хотыг загварууддаа шингээжээ. Тодруулж хэлбэл Берлины Дадайст хөдөлгөөн ба алдарт Баухаус урсгалын дэг маяг намар-өвөл загваруудаас мэдрэгдэх болно. Цуглуулга яг л тэр үеийн тунхаг бичиг шиг график дүрстэй, огцом хэв маягтай болжээ.

Buro 24/7 тойм: Max Mara, намар-өвөл 2016 (фото 1)

Брэндийн бэлгэ тэмдэг болсон шаргал өнгийн сонгодог загварын пальто шинэ улиралд гялалзсан материалаар хийгдэж, илүү зоригтой төрхтэй болсон харагдана. Уг пальтоноос гадна мөн геометрийн дүрстэй, тод өнгийн үслэг оруулгатай, судалтай, лаакан материалтай гэх зэрэг олон төрлийн урт хүрмүүд тайз дээр гарч ирсэн. Харин цуглуулгын бусад загварууд эдгээр гадуур хувцасны дагалдах хэрэгслүүд мэт ач холбогдол багатай байв. Зөвхөн сул эсгүүртэй өмдөн хослол ба өргөн мөртэй хүрэм гэх хоёр загвар бусдаасаа онцгойрч, Берлины архитектурыг санагдуулам "хэрцгий" шийдэлтэй болсон санагдлаа.

цааш үзэх