Хайх

Buro 24/7 тойм: MM6 Maison Margiela, resort 2017

Buro 24/7 тойм: MM6 Maison Margiela, resort 2017

Хоёрдмол байдал

Text: Buro.Mongolia


MM6-гийн шинэ цуглуулга Дэвид Боуигийн хэв маяг, хүйсийн хоёрдмол байдал, сургуулийн дүрэмт хувцас, том хэмжээс, олон төрлийн материалуудын гэнэтийн зохицолдоо гэх зэрэг холимог элементүүдээс бүрдсэн байна

Дэвид Боуигийн үхэл олон хүний хувьд маш том цохилт болсон. Зөвхөн дуу хөгжим ба урлаг гэлтгүй, мөн загварын салбарынхан уг гунигт мэдээг их хүндээр хүлээж авсан юм. Үйл явдал болсноос хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа ч дэлхийн алдартай дизайнерууд одоо хүртэл домогт уран бүтээлчийн гэгээн дурсгалд зориулсан цуглуулга ар, араасаа гаргаж, өөрсдийнхөө хүндэтгэлийг үзүүлсэн хэвээр байна. MM6 Maison Margiela брэндийн шинэ аяллын цуглуулгад ч бас Дэвид Боуигийн этгээд стиль шингэсэн харагдана. Каталогийн зураг авалтад оролцсон загвар өмсөгч Боуигийн үсний засалтыг дурайгаад зогсолгүй мөн гялтганасан материалтай цамц, богино тайралттай трапеци хэлбэрийн өмд, мөнгөлөг оруулгатай хүрэм болон бүдүүн өсгийтэй лакан гутал өмсөж, уран бүтээлчийг тодорхойлох тэрхүү 1970-аад оны уур амьсгалтай атлаа "сансрын" сэдэвтэй төрхийг гаргаж чадсан байлаа.

Харин цуглуулгын хоёр дах хэсэг нь илүү бодит бас даруухан болсон байна. Жийнсэн юбка, том хэмжээстэй хүрэм, илүү дутуу чимэглэлгүй дан өнгийн даашинз, өргөн загварын өмдөн хослол зэргийг өдөр тутамд өмсөж болох юм.

цааш үзэх