Хайх

Бюро 24/7 тойм: Alexander Wang, resort 2017

Бюро 24/7 тойм: Alexander Wang, resort 2017

Жийнсэн материал, ирвэсний хээ ба хар өнгө

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ цуглуулгад уламжлалт ёсоор маш олон төрлийн жийнсэн загварууд багтжээ. Урагдсан жийнсэн өмд, цагаан ба цайвар цэнхэр өнгийн жийнсэн куртка, сул эсгүүртэй жийнсэн пальто гээд бүгд дизайнер Александр Вангийн дуртай панк хэв маягаар хийгдсэн байв. Цуглуулгад түүнчлэн ирвэсний хээ чухал үүрэг гүйцэтгэсэн харагдлаа. Дизайнер ирвэсний хээг сүлжмэл хослол ба төрөл бүрийн урттай пальтонууд дээр ашиглаж, цуглуулгадаа бага зэрэг рок-н-ролл уур амьсгал нэмжээ. Харин өндөр оноотой юбка, цоолбор нүх бүхий чимэглэлтэй нарийхан даашинз, торон нэхээстэй торгон slip даашинз, өргөн эсгүүртэй брюк өмд, богино бомбер хүрэм гэх зэрэг цуглуулгын бусад загваруудын хувьд гэвэл бүгд хар өнгөтэй байлаа.

Alexander Wang брэндийн resort 2017 цуглуулга танилцуулагдсан даруйдаа худалдаанд гарсан байна. Бүх загварыг www.alexanderwang.com вебсайтаас худалдаж авах боломжтой юм.

цааш үзэх