Хайх

Бюро 24/7 тойм: Miu Miu, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Miu Miu, pre-fall 2017

Миучча Прада 1940-өөд оныг дурсаж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Миучча Прадагийн ихэнх цуглуулгууд өнгөрснийг дурссан, хуучны стилийг орчин үеийн хэв маягт оруулсан холимог шийдэлтэй байдаг. Дизайнер ихэвчлэн 1960 ба 1970-аад онуудаас бүтээлч санаа авах дуртай хэдий ч, энэ удаад тэрбээр XX зууны дунд үеийн винтаж загвар дээр анхаарлаа төвлөрүүлэхээр шийджээ. Үүний үр дүнд pre-fall цуглуулга 1940 ба 1950-аад оны Нью-Йорк хотыг санагдуулам өвдөг давсан урттай загварууд, А хэлбэрийн юбка, өндөр суудалтай жийнсэн өмд ба бомбер хүрмээс бүрдэж байлаа. Гэхдээ бүхэлдээ эртний уур амьсгалтай цуглуулгууд театрын гэмээр бодит бус хандлагатай болдгийг Миучча Прада сайн мэддэг. Ийм учраас дизайнер ретро өнгө аястай загваруудыг үргэлж орчин үеийн чиг хандлагуудтай хослуулдаг юм. Тухайлбал энэ удаад Миучча цуглуулгад саравчтай малгай болон тод өнгийн үслэг хүрэм оруулж, street style уур амьсгал нэмж өгсөн байлаа.

цааш үзэх