
Дэвид Бекхэм x Boss: Загварын шинэ эрин үе эхэллээ
Хавар-зун 2025 улирлын шинэ цуглуулга
Boss брэнд Дэвид Бекхэмтэй хамтарсан Beckham x Boss хэмээх хавар-зун 2025 улирлын шинэ цуглуулгаа танилцууллаа. Энэхүү цуглуулга нь алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн хувийн загварын хэв маягаас санаа авсан гэдгээрээ онцлог болжээ. Тухайлбал, тус цуглуулгад орчин үеийн эрхэмсэг төрх, сонгодог эсгүүрийг хослуулсан загварууд, өдөр тутмын чөлөөт хувцас, ноосон эдлэл, хүрэм, жинсэн өмд болон бусад хувцас хэрэглэлүүд багтсан байна. Харин өнгөний хувьд цэвэр, цэмцгэр мэдрэмжийг төрүүлэм цайвар шаргал, хөх, хар, бүдэг цэнхэр, зөөлөн ягаан өнгө давамгайлсан нь хэрэглэгчдэд чухал үйл ажиллагаанд, өдөр тутамд, оффист гээд ямар ч нөхцөлд тохируулан хувцаслах боломжийг бүрдүүлж өгчээ.

Дэвид Бекхэм спортын карьераа өндөрлүүлснээс хойш бизнес болон нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд идэвхтэй оролцож буй. Тэрээр дэлхийн тэргүүлэх брэндүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ АНУ-ын Inter Miami CF хөлбөмбөгийн клубийг үүсгэн байгуулж, давхар Studio 99 нэртэй контент продакшн студийг байгуулсан билээ. Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай олон жил хамтран ажиллаж, давхар Британийн загварын зөвлөлийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна. Үүнээс харахад, энэ бүх олон талт үйл ажиллагаа нь түүний Boss брэндтэй хамтран гаргасан шинэ коллекцийн үзэл баримтлал, философитой төгс зохицжээ.





Дашрамд дурдахад, Beckham x Boss цуглуулгын шинэ загварууд Централ Тауэрын нэгдүгээр давхарт байрлах Boss нэрийн дэлгүүрт худалдаалагдаж эхэлсэн байна.
Boss Mongolia
Утас: 7744 8888
Facebook: Glamour
Instagram: @glamour.ulaanbaatar