Хайх

ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна

ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна

Text: Б.Энххүслэн


Ахмад буурлуудынхаа мэндийг мэдэхээр нэг айлаас нөгөө рүү зөрөлдөх Цагаан сарын өдрүүд ойртсоор. Энэ үеэр хаашаа л харна дээл хувцсаар гоёсон загварлаг хүмүүсийн дүр зураг үзэгдэх бөгөөд Монголд үндэсний хэв маягтай загварын долоо хоног ирсэн үү гэлтэй уур амьсгал бүрддэг. Хахир өвлийг өнтэй давж хаврын урин дулаантай золгож буйг бэлгэдэх уламжлалт баяраа бид үндэсний хувцасгүйгээр төсөөлшгүй билээ.

Орчин үед дизайнерууд дээлийн үндсэн загвар, зарим деталийг хадгалж үлдэн хийц, хэрэглээ талаасаа цаг үетэйгээ нийцсэн шинэлэг хувцас урлах болсон. Үүний нэг нь ГОВЬ бөгөөд тэд өөрсдийн Цагаан сарын капсул цуглуулгадаа дан ганц баярын өдрүүдээр гэлтгүй өдөр тутамд өмсөх боломжтой загварууд багтаажээ.


ЦУГЛУУЛГЫН ЕРӨНХИЙ ӨНГӨ АЯС

ГОВЬ Цагаан сарын загваруудаа урлахдаа минимал байх дээр анхаарчээ. Илүүц зүйлгүй даруухан цамц, цэвэр цэмцгэр харагдах сүүн цагаан өнгийн пиджак, биеийн галбирт таатай сууж цэгцтэй харагдуулах цулгуй дээл гэхчлэн эрэгтэй болон эмэгтэй үндэсний хувцаснуудыг эндээс олох боломжтой. Үүнээс гадна загваруудад монгол болон европ хувцасны өмсгөл суултыг нэгтгэсэн тул хэзээ ч өмссөн таны тав тухыг хангах болно.

ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 1)

ДЕТАЛЬЧИЛЖ ХАРВАЛ

ГОВЬ цуглуулгынхаа ерөнхий өнгө аясыг минимал байхаар шийдсэн тул жижиг деталиуд дээрээ чамгүй анхаарсан нь харагдана. Дээлийн энгэр, ханцуй нударга, хээ угалз, товч зэрэг чимхлүүр деталиуд цуглуулгын чухал бөгөөд чамин үзүүлэлт болжээ. Түүнчлэн үндэсний хувцас гэхээр л дээл, цамц, аль эсвэл хантаазаар төсөөлдөг ойлголтын хүрээг тэлж уламжлалт хэв шинжийг агуулсан пиджак болон кардиганыг урласан байна. Үүний сацуу ханцуй, хормойг нь ажваас дээлийн гадуур өмсдөг ууж мэт, харин энгэр, захыг нь харваас халх загварын дээл мэт гоёл онцлох загваруудын нэг байлаа.

ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 2)

Нударга

Дээлийн ханцуйн үзүүрт хийх туурай хэлбэрт хөвөө буюу нударгыг ГОВЬ зарим загварууддаа нэгтгэжээ. Энэхүү деталь нь ямар ч хувцсыг уламжлалт өнгө аястай болгохын сацуу хээнцэр харагдуулах чадвартай билээ. Мөн энэ төрлийн ханцуй нь хувцасны силуэтийг илүү сонирхолтой болгодог давуу талтай юм.

ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 3)
ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 4)

Товч

Үндэсний хувцасны товч шилбэ өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймдээ ч ГОВЬ хувцсанд хадах товчны загвар, байршил, өнгө зүс, хээ угалз дээр ихээхэн ач холбогдол өгчээ. Ерөөс аливаа хувцасны товч, цахилгаан, зарим металл тоноглолууд чанаргүй байх тохиолдолд тухайн хувцасны үнэ цэн эрс унах талтай. Эсрэгээрээ эдгээр деталийг анхаарч хийх тусам хувцасны үнэ цэн дагаад өсөж тансаг мэдрэмжийг төрүүлдэг билээ.

ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 5)
ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 6)

Элсэн цаг хэлбэр

Энэ өвлийн хамгийн эрэлттэй байгаа трендүүдийн нэг бол элсэн цаг хэлбэр. Анх 16-р зуунд бэлхүүс тодотгосон корсет үүссэнээс хойш өдийг хүртэл элсэн цаг силуэт эмэгтэйчүүд, загварынхны анхааралд байгаа юм. Энэхүү чиг хандлага нь ясаар хатуулсан корсетоос эхэлсэн ч орчин цагт тав тухыг эрхэмлэн бүтээгдэх болсон. ГОВЬ-ийн цуглуулгад л гэхэд нарийн бүсэлхийтэй, дэрвэгэр хормойтой, тэвхгэр цээжтэй загварууд багтсан байх ба эсгүүрийн ухаанаар бүтсэн элсэн цаг хэлбэрийг үндэсний хэв маягтай хослуулснаараа онцлог болжээ.

ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 7)

Принт болон сүлжмэл хээ

Луу жилийг илтгэсэн принтүүд зарим цамц болон шааль дээр тусгагдсаныг харах боломжтой. Ингэхдээ ГОВЬ дан ганц домгийн амьтан лууг онцлоод зогсохгүй уул болон үүлэн хээ хосолсон тусгай дизайныг зөвхөн энэ жилийн Цагаан сарын баярт зориулан гаргажээ.

ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 8)
ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 9)
ГОВЬ Цагаан сарын цуглуулгаа танилцуулж байна (фото 10)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх