Хайх

Хүйсгүй загварыг онцолсон Raf Simons хавар-зун 2022 цуглуулга

Хүйсгүй загварыг онцолсон Raf Simons хавар-зун 2022 цуглуулга

Эрчүүдийн хувцасны шүүгээн дэх даашинзууд

Text: Buro.Mongolia


Загварын салбарынхны анхаарлын төвд байгаа гол сэдвүүдийн нэг бол яахын аргагүй хүйсгүй хувцаслалт билээ. Тус загварын чиглэлийг бид кутюр загварын шоу, сэтгүүлийн нүүрнээс олон удаа харсны сацуу алдартнууд ч мөн улаан хивсний ёслолд сонгон өмсөх нь эрс олширсон. Ер нь л орчин үед бид Facebook, Instagram-г гүйлгэж байхад даашинз өмссөн эрэгтэй эсвэл эрэгтэй хослол өмссөн эмэгтэйг хараад гайхахаа болиод удаж байгаа билээ. Дизайнер Раф Симонс ч мөн адил хавар-зун 2022 цуглуулгаараа дамжуулан хүйсгүй загварын давлагааг үргэлжлүүлэхээр шийдэж, зөвхөн урлаг, улаан хивсний түвшинд биш өдөр тутамдаа өмсөх загваруудыг толилуулсан байна. Хүйсгүй загварын талаар тэрээр “Дөнгөж төрсөн нярайг бид хүйсээр ялгахаас урьтаж хүүхэд гэдэг өнцгөөс хардаг шүү дээ. Тиймээс би хүйс хамаарахгүй хүн бүрт тохирох хувцас урлахыг зорьсон” хэмээн онцолсон юм.

Цуглуулгад урт ханцуйтай oversize цамцнууд, өргөн шоорт, өвдөг давсан урттай хар юбка болон Скандинав хэв маягийн цамцнууд давамгайлжээ. Түүнчлэн цар тахалтай холбогдуулан дийлэнх дизайнерууд өөдрөг уур амьсгал бий болгох үүднээс өнгөлөг, нүд эрээлжлэм загваруудыг танилцуулж байгаа бол Раф өөрийн хэв маягтаа үнэнч байж хар, хөх, ногоон зэрэг бараан өнгөнүүд дээр төвлөрсөн байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх