Хайх

Кутюр загварын долоо хоног: Giambattista Valli, хавар 2016

Кутюр загварын долоо хоног: Giambattista Valli, хавар 2016

Дэмжлэгийн үгс

Text: Ө.Тодгэрэл


Жиамбаттиста Валли сүүлийн хэдэн цуглуулгадаа 1960-аад оны хэв маягийг шингээсэн. Гэхдээ кутюр загварын долоо хоногт зориулж тэр энэ сэдвийг түр орхихоор шийдэж, хаврын цуглуулгаа Парис хотод дурсгажээ

Сүүлийн хэдэн улиралд Жиамбаттиста Валлигийн цуглуулгад 1960 ба 1970-аад оны элементүүд үзэгдэж, нэг хэвийн дүрснүүд нэг шоугаас нөгөө рүү шилжиж байгаа харагдсан. Харин өчигдөр Парис хотод танилцуулсан кутюр цуглуулгаа тэр дахин давтаж хийхгүй гэж найдаж байна.

Шинэ цуглуулгаа дизайнер "Парист зориулсан бүтээл" хэмээн нэрлэсэн. Жиамбаттиста Валли Ром хотод төрж, өссөн ч гэлээ Францын нийслэлд аж төрөөд 20 гаруй жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд Парис хот маш их өөрчлөгдөж, олон зүйл даван туулсан. Гэхдээ хамгийн аймшигт үйл явдал бол мэдээж хэрэг өнгөрсөн арван нэгдүгээр сард болсон халдлага юм. Романтик, загварлаг, үзэсгэлэнтэй, тайван Парис хот дайралтад өртсөн. Парисчуудыг дэлхий даяар өмөөрч, хүн бүр өөрийн зүгээс эмгэнэл илэрхийлсэн.

Валли харгислалыг гоо үзэсгэлэнгээр дарж авахаар шийджээ. Дизайнер маш том, хөвсгөр, гайхамшигтай гоо үзэсгэлэнтэй даашинзууд бүтээж, цэцгийн баглаа болгон Парис хотод бэлэглэсэн юм.

цааш үзэх