Хайх

LFW: Mary Katrantzou, хавар-зун 2016

LFW: Mary Katrantzou, хавар-зун 2016

Деталь бүрт нарийн хийц

Text: Б.Амина


Зураг:

Грек Мэри Катранзу шинэ өндөрлөгт хүрэхийн тулд хээний хатан хааны титмээ авч хаялаа. Түүний цуглуулга улирал бүр хээ болон хатгамал, наамлаар дүүрч, уран бөгөөд нарийн болсоор байна

Мэри Катранзу өөрийн дизайнерийн ур чадварыг зөвхөн хээгээр хязгаарлахаа больсноор цуглуулга нь илүү сонирхолтой болсон. Энэ бол баримт юм. Бүх юм үргэлж төгс харагддаггүй шүү дээ. Жишээ нь бид тайзан дээр түүний даашинзанд оёсон түлхүүрийг харж байсан, зарим хүмүүст бүдүүлэг албан шахалт мэт санагдсан ч байж болох юм. Гэвч уналт үгүй бол дэвшилт гарахгүй. Харин дизайнерын Лондонгийн загварын долоо хоногт танилцуулсан шинэ цуглуулга нь гарцаагүй амжилттай болсон байна. Танилцуулгын тайзыг гялалзсан болгосон нь моделиуд газраар биш харин усан оргилуурын мандал дээр алхаж буй мэт. Үлдсэн бүх зүйлс нь үлгэрийн мэт болжээ. Харин моделиудын гялалзсан өнгөлөг гоёл тэднийг лусын дагинатай адил харагдуулна.

Уран хатгамал, гоёл чимэглэл, хээ, металл оруулга, бүүдгэр гадаргатай зураглал зэргийг нягт даавуун дээр гаргасан нь тайзан дээр харагдаж байлаа.

цааш үзэх