Хайх

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт

Брэндийн шинэ загварууд болон стайлингийн аргачлалууд

Text: Buro.Retelling


Өмссөн хувцас, бүрдүүлсэн имиджээрээ бид өөрийгөө хэн бэ гэдгийг илэрхийлэхээс гадна өөрийнхөө мэдрэмж, сэтгэлгээг бусдад түгээн мэдрүүлж байдаг. Хэт хүчлээгүй хувцаслалт дэгжин, чамин харагдуулахаас гадна сэтгэл ханамжтай байдал нь өөртөө итгэх итгэлийг өдөөж, бусдад баяр хөөр баяслыг өгч, үлгэр дуурайлал нь болдог. Ийм учраас хувцас загварын чиг хандлагад энгийн хэрнээ асар их зүйлийг өгүүлдэг, хувирч чаддаг загварууд бий болоод байна.

LINE STYLING брэндийн материал, эсгүүр, оёдлын чанарын өндөр түвшинд хийгдсэн хувцсыг та өөрийн хэв маяг, тухайн өдрийн үйл ажиллагаа, сэтгэл санааны байдалдаа уялдуулан жижиг деталь ашиглан өөрчлөх бүрэн боломжтой. Тухайлбал, брэндийн Ками өдөр тутмын даашинз эмэгтэйлэг, ялдам төрхийг бий болгодог бол үүн дээр савхин хүрэм, зузаан ултай гутал өмсөхөд хөнгөн рок төрхийг гаргаж ирнэ. Харин өндөр өсгийттэй хослуулбал хүлээн авалтад зориулсан төрхийг ч бий болгох боломжтой.

Бид энэ удаагийн цувралд хувцсыг хэрхэн энгийн, эмэгтэйлэг, дэгжин, панк, биед чөлөөтэй байхаар загварчилж, олон төрлийн төрх бүрдүүлэн итгэл дүүрэн харагдахыг танилцуулж байна.

LINE STYLING брэндийн хувцаснууд хоорондоо зохицон хослуулан өмсөхөд тохиромжтой байдлаар бодож хийгдсэн. Тухай бүртээ өөр өөр загвар болж хувирч чаддаг. Мөн таны хувцасны шүүгээнд байгаа хувцаснуудтай өнгө, загвараар уусан хослох боломжтой юм.


КАМИ ДААШИНЗ

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 1)
LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 2)

Олон янзаар хувирах чадвартай тул 10 хувцасны дайтай хэрэгцээг тань хангана. Үүнээс гадна та ками даашинз дээр ноосон цамц, пүүз өмсөхөд өдөр тутмын, загварлаг төрхийг бүрдүүлж болно.


КЛАССИК ХОСЛОЛ

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 3)
LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 4)

Энэ хослол нь гурван хувцаснаас бүрддэг. Зурагт харуулсан шиг, эсвэл хослолыг салгаж, мөн бусад хувцастай зохицуулах байдлаар өдөр тутамдаа өмсөж болно. Хослол дангаараа албан, ажил хэрэгч хүчирхэг байдлыг бий болгодог бол пиджакыг футболка болон жийнсэн өмдтэй хослуулан хагас албан хувцаслалтыг бүрдүүлнэ.


БИЕД ЭВТЭЙХЭН ХОСЛОЛ

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 5)
LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 6)

Энэхүү хослол нь хөдөлгөөний чөлөөт байдлыг бодолцож хийгдсэн. Маш хөнгөн материалтай учир танд футболка өмссөн мэт хөнгөн мэдрэмжийг мэдрүүлнэ. Уг загвар хэт албан биш цэмцгэр, ажил хэрэгч төрхийг харуулдаг бөгөөд пүүз, кеттэй хослуулсан үед өдөр тутмын хувцаслалт болж хувирдаг.


ТОРГОН ТОП БОЛОН ЮБКА

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 7)
LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 8)

Ямар ч галбиртай хүний биеийг хамгийн зөв бөгөөд эмэгтэйлаг байдлаар харуулдаг хослол. Хослолын гадуур нь пиджак, эсвэл юбка дээр цагаан цамц өмсөхөд ажил хэрэгч хувцаслалт, харин хослолыг туфлитэй хослуулахад гоёлын болон арга хэмжээний, мөн пүүз болон кет өмсөхөд өдөр тутмын загвар болж хувирна.


ХУНИАСТАЙ ЮБКА БОЛОН НУРУУ ИЛ ГАРГАСАН ТОП

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 9)
LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 10)

Уг хослол нь эмх цэгцтэй, эмэгтэйлэг, чамин байдлыг илэрхийлнэ. Эсрэгээр нь урт түрийтэй гутал, бага зэргийн гоёл чимэглэлээр хачирлахад хүчирхэг стиль болж өөрчлөгддөг.


ДАВХАР ЗӨРСӨН УРТ ЮБКА

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 11)
LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 12)

Албан байдалтай мэт боловч эмэгтэйлэг, хөнгөн ялдам байдлыг харуулж, биед эвтэйхэн, хөдөлгөөнийг хязгаарлахгүй байхаар хийгдсэн. Энэ юбка бүх стиль руу бүрэн хувирч чаддаг. Зурагт харуулсан шиг цагаан цамцтай хослуулахад хүчирхэг, эмх цэгцтэй албан төрхийг гаргана. Мөн танд байгаа бүх топ болон цамцтай уусаж, тухайн өдрийн арга хэмжээ, үйл явдалтай тань уялдаж чамин тансаг, эсвэл дүрсгүй, загварлаг төрхийг гаргахад тусална.


МИНИ ЮБКА БОЛОН OVERSIZE ЦАГААН ЦАМЦ

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 13)
LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 14)

Oversized буюу томдуухан цагаан цамц одоогийн загварын чиг хандлага. Цагаан цамцыг богино юбкатай эсвэл LINE STYLING брэндийн брюкэн өмдтэй хослуулан ажилдаа өмсөж болно. Харин жийнсэн дээр өмсөхөд энгийн хэрнээ загварлаг харагдуулна.


ДЭРВЭГЭР УРТ ЮБКА

LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 15)
LINE STYLING - Энгийн бөгөөд загварлаг төрх бүрдүүлэлт (фото 16)

Биеийн галбирыг зөв гаргаж, бэлхүүсийг тодотгож өгдөг учраас таныг ихэмсэг, эмэгтэйлэг харагдуулна. Та өөрийн хүслээр төрөл бүрээр хувиргах боломжтой.


Дизайнер - Хүслэн @husl.n
Стилист - @okojidashdavaa
Зурагчин - Төмөрбаатар @tumurbaatar
Модель - Уля @urniulya, Дүзиймаа @malenkayastrana, Энхлүүн @enhluun.ee 
Видео - @dulguun79

LINE Styling
Хаяг: Golden Buddha 2-р давхар

Утас: 99921221
Facebook: LINE
Instagram: @linestyling

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх