Хайх

MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд

MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд

Загварынхны хамгаас хайртай пальтоны улирал эхэллээ

Text: Ө.Тодгэрэл


Зун дууссаныг одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй, хүсэхгүй байгаа хүн олон ч бодит байдал дээр биднийг нүд ирмэхийн зуур зун байтугай хамгийн богино үргэлжлэх хугацаатай намар ч дуусах дөхөж байна. Гэхдээ энэ нь сэтгэлээр унах зүйл огтхон ч биш бөгөөд харин ч загварын өнцгөөс харвал хамгийн сонирхолтой цаг үе юм. Учир нь загварын бүх цаг үеийн хамгийн бүтээлч концепц гэгддэг олон давхарлах аргачлалыг яг л энэ улиралд хэрэгжүүлэх боломжтой байдаг бөгөөд зүгээр нэг даашинз өмсөөд гарахаас илүүтэй дотор нь хоолойтой цамц, гадуур нь пиджак, дээр нь дахин нэг хүрэм гээд уран сэтгэмжээ ашиглан маш олон төрлийн төрх бүрдүүлж болох нэгэн хэвийн бус өдрүүд нэгэнтээ эхэлжээ. Түүгээр ч үл барам төрх бүрийг илүү хээнцэр болгож өгдөг пальто өмсөх үе ирсэн гэхээр бүр ч сэтгэл догдлом санагдана.

MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 1)

Тэгвэл энэ улиралд ямар загварын пальтог, хаанаас худалдаж авах вэ? Дотоодынхоо дизайнерууд, брэндүүдийг дэмжихийг үргэлж уриалдаг бидний хувьд энэ удаад MOGOL брэндийг, тэдний шинэхэн намар-өвөл 2020 улирлын гадуур хувцасны цуглуулгыг онцлохыг хүслээ.


MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 2)

Монгол хонины нарийн ноосноос ноолуурлаг ширхэгтийг ялган авч, нарийн утас ээрч, Монголд анх удаа хонины ноосон пальтог үйлдвэрлэсэн MOGOL брэндийн хувьд 2001 онд үүсгэн байгуулагдсан. Уг брэнд нь хөгжингүй орны дэвшилтэт техник технологийг Монголд нэвтрүүлснээр үнэгүйдээд байсан ноосыг ашиглаж, нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэн дэлхийн стандартад нийцэхүйц 100% ноос болон ноолуурын холиотой өмд, пиджак, юбка, пальто зэрэг оёмол, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн гаргадаг билээ. Мөн ноосны түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр гэдгээрээ онцлог бөгөөд өдгөө улирал өнгөрөх тусам илүү нарийн хийцтэй, орчин үеийн дизайнтай цуглуулгууд тууштай танилцуулсаар байна.

MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 3)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 4)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 5)

Намар-өвөл 2020 улиралд MOGOL брэндийн дизайнерууд Монгол бүсгүйчүүд дэлхийн тренд хаашаа эргэхээс үл хамааран хувь хүний онцлог, сонирхолдоо нийцүүлэн, өөрийн ертөнцөө бий болгон хувцаслах болсныг тодотгон маш өргөн сонголт бүхий загварууд танилцуулсан байгаа. Минимал, максимал рок, хиппи, классик гээд төрөл бүрийн стилиуд байхаас гадна цэмцгэр beigeе-ээс эхлээд улаан, цэнхэр зэрэг тод өнгөнүүд, богиноос урт хүртэлх янз бүрийн эсгүүрүүд цуглуулгад бий. Тиймээс өөрийн стилиэ тодорхойлон сонголтоо хийх л үлдлээ.

MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 6)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 7)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 8)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 9)

Намар-өвөл 2020 улиралд ямар пальтоны загварууд илүүтэй ноёрхох вэ?

Классик загварын сэргэн мандалт

Урт, шулуун эсгүүртэй, давхар энгэртэй, эмэгтэй хүний галбирыг тодотгож өгөх бэлхүүсний бүстэй, өргөн захтай сонгодог загварууд хэзээ ч моданаас гарахгүй нь тодорхой ч энэ жил ялангуяа тренд болсон байгаа.

Дөрвөлжин хээ

Дөрвөлжин хээтэй пальтонууд нэгэн жигд өнгөтэй загварууд дундаас шууд л ялгарч, илүү сонирхолтой төрх бий болгож өгдөг. Энэ жил тэр дундаа олон өнгөнүүдийг уусгаж хийдэг тартан хээтэй загварууд бүхий л том брэндүүдийн цуглуулгад багтсан байгаа.

Тод өнгөнүүд

Pantone институтээс зарласан 2020 оны хамгийн гол өнгө болох цэнхэр нь хувцас загварт яг одоо маш өндөр эрэлттэй байгаа. Мөн мэдээж намрын үндсэн өнгөнүүд болох улаан, шаргал ногоон зэрэг өнгөнүүдийг онцлох нь зүйтэй.

MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 10)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 11)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 12)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 13)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 14)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 15)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 16)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 17)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 18)
MOGOL намар-өвөл 2020: Оверсайз эсгүүр, дөрвөлжин хээ зэрэг пальтоны бүх тренди загварууд (фото 19)
FALL/WINTER 2020-2021 COAT COLLECTION

МОГОЛ БРЭНД ШИНЭ ЗАГВАРЫН ПАЛЬТО ТАНИЛЦУУЛАХ УЛИРЛЫН НЭЭЛТЭЭ 2020.09.28 ХИЙХ ГЭЖ БАЙНА....

MOGOL Fine Wool & Cashmere

Хаяг: Улаанбаатар их дэлгүүр, 2-р давхар
Утас: 7611 9977

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

www.mogol.mn

Сэтгэгдэл бичих

цааш үзэх