Хайх

Moschino, хавар-зун 2018: Цэцгийн баглаа болон хувирсан алдарт моделиуд

Moschino, хавар-зун 2018: Цэцгийн баглаа болон хувирсан алдарт моделиуд

Миний бяцхан одой морь цэцэгс дундуур шогшино

Text: Ө.Тодгэрэл


Жереми Скоттод хэр баргийн дизайнерт байдаггүй нэг давуу тал бий. Тэрээр хэзээ ч, ямар ч нөхцөлд хүмүүст инээмсэглэл бэлэглэж, эерэг энерги бүрдүүлж чаддаг, маш хошин мэдрэмжтэй нэгэн. Тэр бусад дизайнеруудын адил сонгосон сэдвээ зүйрлэл хэлбэрээр биш, харин шууд утгаар нь хөврүүлж, хэний ч толгойд багтамгүй этгээд загварууд гаргадаг онцлогтой. Хавар-зун 2018 улиралд Жереми бас л бидний урмыг хугалсангүй. Цэцгийн хүрээлэн ба "Миний бяцхан одой морь" анимэйшнээс бүтээлч санаа авсан тэрээр загвар өмсөгчдийг шууд утгаар нь аварга том цэцгийн баглаа болон бодит амьдрал дээрх одой морь болгон хувиргасан байлаа.

Загварын шоуг нээн гарч ирсэн Кайя Гербер одой морины дүрслэлтэй футболкаг дэрвэгэр хормойтой юбка ба савхин хүрэмтэй хослуулж, панк стильтэй балетчины дүр төрхийг гаргасан юм. Цуглуулгын эхний хэсэг энэхүү дүр төрхийг баримталсан бол, хоёрдугаар хэсэг нь үзэгчдийг жинхэнэ гайхшруулж чадлаа. Хүний хэмжээтэй цэцгийн баглаа, амьд мэт харагдах гоёмсог эрвээхий, зөөлөн ягаан өнгийн дэлбээтэй алтанзул цэцэг зэрэг нь загварын тайзыг урьд өмнө нь хэзээ ч үзэгдэж байгаагүй цэцгийн хүрээлэн болгож, үзэгчид энэхүү үзэсгэлэнт дүр зургаас нүдээ салгаж чадахгүй суулаа.

Moschino, хавар-зун 2018: Цэцгийн баглаа болон хувирсан алдарт моделиуд (фото 1)Moschino, хавар-зун 2018: Цэцгийн баглаа болон хувирсан алдарт моделиуд (фото 2)

Moschino, хавар-зун 2018: Цэцгийн баглаа болон хувирсан алдарт моделиуд (фото 3)Moschino, хавар-зун 2018: Цэцгийн баглаа болон хувирсан алдарт моделиуд (фото 4)Moschino, хавар-зун 2018: Цэцгийн баглаа болон хувирсан алдарт моделиуд (фото 5)Moschino, хавар-зун 2018: Цэцгийн баглаа болон хувирсан алдарт моделиуд (фото 6)Moschino, хавар-зун 2018: Цэцгийн баглаа болон хувирсан алдарт моделиуд (фото 7)

цааш үзэх