Хайх

MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга

MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга

Text: Buro.Retelling


Загвар өмсөгч: Anar,
Tengis,
Undarma,
Erdene-Ochir

Бичлэг: Multiverse Studio
Зураг: Multiverse Studio

MPDU Digital Fashion week-н гурав дах өдөр Futuristic Type брэнд шинэ цуглуулгаа танилцуулж байна.

Code Predators цуглуулгын үргэлжлэл болох Human Race цуглуулга нь коронавирус илэрснээс хойш хотын амьдралын хэв маяг, хаашаа ч юм яарсан хүмүүсийн түгжрэл, машины чимээ, өрсөлдөөн, цагийн ажлын стресс гэх мэт зүйлсээс бага ч болов ангижирч, өөрөө өөрийгөө сонсох цаг ирснийг илтгэсэн загварууд юм.

"Вирусээс өмнөх амьдралаа эргээд харахад хамгийн их санагалзаж буй мэдрэмж нь чемоданаа чирээд, онгоцонд суугаад, өөр орон руу аялахаар явдаг тэр мэдрэмж байсан тул хүмүүсийн ирээдүйн аялалд нь зориулж энэхүү цуглуулгаа бүтээлээ" хэмээн Futuristic Type брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер И.Мөнхтуяа онцлон хэллээ.

Ингэхдээ тэрээр эсгүүрийнхээ хуваалтыг компьютерын эх хавтангаас санаа авч хийсэн бөгөөд тэрхүү эсгүүрээ Cyber Way хэмээн нэрлэсэн байна. Цуглуулгын онцлох загвар болох зуны бороотой сэрүүн өдрүүд болон аялалд өмсөх зориулалттай хүрэмнүүд нь олон мянган металл цэгүүдээс бүрдсэн ба биеийн дулааныг хадгалдаг дулаан тусгаарлагч технологиор хийсэн дотортой, мөн соронзон товчтой хийгджээ. Түүнчлэн Futuristic Type брэндийн авиатор малгайг өмсөх дуртай хүмүүст зориулж дизайнер зуны хувилбарыг нь гаргасан байна.

"Orgasm donor загварын зургийг Мангака Тэмээчин.Б зурж, цуглуулгын хөгжим дээр Inje ажиллаж, зураг авалт, видео бичлэгийг Multiverse Studio хийн, Studio c/o Мaad-ийн студид зураг авалтыг хийсэн билээ. Хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн моделиуд, тусалсан найзууд, супер гартай Хатантуул, Чаминчимэг, цуглуулгын гутлыг бүрдүүлсэн Converse брэнд болон бусад бүх хүмүүсдээ баярлалаа" хэмээн И.Мөнхтуяа талархлаа илэрхийллээ.   

MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 1)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 2)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 3)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 4)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 5)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 6)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 7)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 8)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 9)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 10)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 11)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 12)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 13)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 14)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 15)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 16)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 17)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 18)
MPDU Digital Fashion week: Futuristic Type “Human Race 2021” цуглуулга (фото 19)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх