Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: Lacoste, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног: Lacoste, хавар-зун 2017

Гол трендүүд ба үйл явдлууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Нью-Йоркийн загварын долоо хоног дээр танилцуулагдсан Lacoste, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг хүлээн авна уу

Lacoste-ын загварын шоуны үеэр Нью-Йорк хотын Трайбека дүүрэгт байрлах Spring Studios-ын заал ширэнгэн ойтой төстэй болжээ. Танхимыг зуу, зуун дал мод, халуун орны ургамал бүрхэж, шувуудын жиргээ сонсогдож байлаа. Өөрөөр хэлбэл, Lacoste брэндийн бүтээлч захирал Фелипе Оливейра Баптистагийн хийсэн шинэ цуглуулгын загварын шоунд төгс зохицсон засал чимэглэл бий болжээ.

Баптиста 2012 онд бүтээлч захирлын суудалд суусныхаа дараа спорт хувцасны брэндийг прет-а-порте төрөлд шилжүүлсэн бөгөөд ингэхдээ тэр сонгодог элемент ба хэлбэрийг нь хадгалж чадсан. Тиймдээ ч Lacoste-ын биед эвтэйхэн, хөдөлгөөний эрх чөлөө олгосон загварлаг спорт хувцаснууд хамгийн эрэлттэй байгаа. 

Нью-Йоркийн загварын долоо хоног: Lacoste, хавар-зун 2017 (фото 1)

Lacoste-ын 2017 оны хаврын цуглуулгад брэндийн онцлог болсон бүхий л зүйлс шингэжээ. Жишээ нь хоёр талаар нь өмсч болдог хувцас, өнгө, өнгийн зузаан хөвөн даавуу, халуун орны далайн эрэг дээр ч өмсөхөд тохиромжтой oversize юүдэнтэй халатууд харагдсан. Баптистагийн хэлснээр бол эдгээр халатуудыг Годарын "Contempt" кинонд гардаг Бриджит Бардогийн дүрээс сэдэвлэж урласан гэнэ. 

Lacoste брэндийн ногоон матрын сонгодог тэмдгийг малгайтай цамц ба даашинзууд дээр график хэлбэрээр зуржээ. Баптиста загварын шоу өндөрлөсний дараа "Одоо зөвхөн оффис дээр эсвэл амралтын өдрүүдээр л өмсч болдог хувцас бүтээх ямар ч утгагүй. Хүмүүс өөрөөр сэтгэдэг болсон" гэж ярьсан байна. Мөн шоуны үеэр дизайнер Lacoste брэндийн үүсгэн байгуулагч, домогт теннисчин Рене Лакостэд хүндлэл үзүүлсэн юм. Цуглуулга ирэх жилийн хавар худалдаанд гарна.

цааш үзэх