Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: Tom Ford, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног: Tom Ford, хавар-зун 2017

Гол трендүүд ба үйл явдлууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 7-15 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Бюро 24/7 хамгийн чухал шоу болон бусад үйл явдлуудын талаар хүргэх болно. Бид сурвалжлагаа Tom Ford хавар-зун 2017 цуглуулгын тоймоор эхлүүлж байна

Нью-Йоркийн загварын долоо хоногийн эхний өдөр Том Фордын шинэ цуглуулгын загварын шоугаар өндөрлөлөө. Тэрээр Жейк Жилленхол ба Эми Адамс нарын тоглосон "Nocturnal Animals" киноны зураг авалтыг хийж, нэг улирал завсарлага авсны эцэст шүтэн бишрэгчиддээ эргэн ирж байна. Том Форд Холливүүдаас туршлага суралцсан бололтой. Учир нь түүний загварын шоуны зураг авалтыг 22 мэргэжлийн оператор авч байсан ба TomFord.com сайтаар шууд дамжуулагдсан юм.

Мөн уригдан ирсэн кино одуудыг харахад л тус загварын шоу маш "Холливүүдын" болсон нь мэдрэгдэж байлаа. Зочдын дунд Жон Хэмм, Алиша Киз, Нил Патрик Харрис, Синди Кроуфорд, Том Хэнкс, Рита Уилсон, Ума Турман болон Жулианна Мур нар байсан юм. Tom Ford хавар-зун 2017 загварын шоунд зориулж Манхэттены Four Seasons зочид буудлын интерьерийг тусгай кино наадмын ёслолын заал болгон хувиргажээ.

Тэгвэл цуглуулгын хувьд маш зоримог байгалийн ба геометрийн хээ, 1970-аад оны "blaxplotation" кинонуудыг санагдуулам үслэг эдлэл, том хэмжээтэй алтан ба арьсан аксессуарууд, бариу хар даашинзууд мөн крем ба кофены өнгүүдийг өөртөө агуулжээ.

Тайзан дээр алхаж байсан загвар өмсөгчдийн дунд Бинкс Уолтон, Жижи Хадид, Лаки Блю Смит, Саша Лусс нар байсан бөгөөд шоу дуусмагц тэд тайзнаас бууж үдшийн арга хэмжээнд оролцжээ. Загварын шоуны дараа Леон Бриджесийн тоглолт ба Леди Гагагийн тоглосон Том Фордын богино хэмжээний шинэ кино зочдыг хүлээж байсан юм.

 

цааш үзэх