Хайх

Парис дахь haute couture загварын долоо хоног: Maison Margiela, намар 2015

Парис дахь haute couture загварын долоо хоног: Maison Margiela, намар 2015

Бусадтайгаа нэгдлээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Жон Гальяно загварын ертөнцөд эргэн ирэхдээ яагаад Maison Margiela-г сонгосон нь одоохондоо тодорхойгүй байгаа. Гэхдээ нэг л юм тодорхой болсон. Одооноос энэ загварын ордон онцгой анхаарал татаж эхэллээ

Maison Margiela нь анхаарлын төвөөс бууж, өөрийн байр суриа алдаж эхлээд байсан. Харин хэдэн жилийн хугацаагаар алга болсон Жон Гальяно эргэн ирэхдээ энэхүү ордоныг сонгосноор бүх юм өөрчлөгдсөн. Тиймээс хэсэгтээ л Мартин Маржелагийн үүсгэн байгуулсан ордоны талаар бүгд ярьж эхэлсэн. Нуугдмал байдал нэг мөчид л олон нийтийн анхаарал болон хувирч, бүх анхаарал ганц хүн уруу л чиглэх нь тэр. Жон Гальяногийн эргэн ирэлт амжилттай байх уу? Тэр цаг үеийн мэдрэмжээ алдсан уу? Түүний авьяас чадвар орчин үетэйгээ нийцэх үү? Урьдийн алтан үе шигээ одоо ч олон нийтийг гайхшируулах болов уу?

Margiela-д зориулсан Гальяногийн анхны цуглуулга олон хүмүүсийн урмыг хугалсан, гэхдээ ихэнх нь цуглуулгыг загвар зохион бүтээгчийн өмнөх харанхуй амьдралтайгаа хийж буй салах ёс хэмээн хүлээн авсан. Харин сая Парист танилцуулсан кутюр цуглуулга нь түүний шинэ амьдралын эрчимтэй гараа болж чадлаа.

Загвар зохион бүтээгчийн шинэ урлагийн тэнгэр болсон, мөн саяхан Maison Margiela-гийн катологид зургаа авхуулсан загвар өмсөгч Роан Лоуч нь шинэ шоуг нээлээ. Энэ залуу нь сүүлийн үед тайзан дээр моод болж буй хүйсийн хоёрдмол байдлын төгс төлөөлөгч юм. Жон Гальяно түүнийг анх олж харсан цөөн хэдэн хүний нэг нь юм (хамгийн анх Лоучийг Gucci-гийн Алессандро Микеле олж нээсэн гэгддэг).

Гальяно хуучны театрын гэмээр нүүр будалт болон багт наадмын хэв маягаасаа татгалзаж шинэ замууд хайжээ. Тэгсэн хэдий ч эрт цагийн өөрийн онцлог байдлаа бүтнээр нь гээлгүйгээр минимализм арга барилтай хослуулж бүтээл хийж байна. Мозайк цэцгийн чимэглэлтэй болон бүтэцтэй "пиксель" хатгамалтай даашинзууд гоё харагдаж байсан. Харин илүү детальгүй, бие даасан, энгийн загварууд нь хамгийн ихээр анхаарал татлаа.

цааш үзэх