Хайх

PFW: Miu Miu, хавар-зун 2016

PFW: Miu Miu, хавар-зун 2016

Дуулгаваргүй цуглуулга

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ хавар Миучча Прада сургуулийн дуулгавартай охидын төрхөөс татгалзахаар шийдэж оронд нь үймээнч бүсгүйчүүд танилцууллаа. Гэвч тайз дээр гранж стиль огтхон ч харагдсангүй

Энэ улиралд бид хангалттай олон дизайнеруудаас 1990-ээд оны гранж стиль бүхий цуглуулга харлаа. Тиймээс Миучча Прада бослого, үймээний сэдэв хөндсөн хэрнээ түүнийгээ өөр хэв маягаар илэрхийлсэн нь биднийг баярлууллаа. Тэр цуглуулгадаа томоохон бослого эсвэл хувьсгал гаргасан биш харин багахан хэмжээгээр дүрсгүйтсэн сургуулийн охидыг харууллаа. Тэдгээр охидууд мотоцикльчины том хүрэм, савхин өмд, мөн зузаан ултай бүдүүлэг гутал сонголгүй, харин оронд нь хуниас, нугалаас, ялдамхан өндөр өсгийт, нэхмэл кардиган ба дөрвөлжин хээтэй юбка өмсөн тайз дээр гарч ирсэн. Цуглуулгын сэдэвтэй нийцэхгүй байгаа хэдий ч, эдгээр загваруудыг харахад тэрсүүд хэв маяг илт ажиглагдана.

Брэндийн хэвшил болсон сайн охины төрхийг Миучча Прада тэс ондоо чиглэл рүү эргүүлжээ. Жишээ нь, бидний багадаа сургуульдаа өмсдөг байсан цагаан хормогчийг дизайнер гэрэлтсэн материалаар хийж, дөрвөлжин хээтэй цамц юбканы хослол дээр өмсүүлсэн байна. Энэхүү төрхийг загвар өмсөгчийн хүрэн улаан уруул, замбараагүй янзалсан үс мөн толгой дээрээ тавьсан хошин титэмтэй бүхэлд нь харвал тэс ондоо хэв маяг анзаарагдах болно.

Дараа нь Miu Miu брэндийн хамт олон дотуур хувцасны сэдвийг хөндлөө. Энэ удаад анхаарлын төвд хослол даашинз биш харин эмээгийн гэмээр эртний, хуниастай унтлагын цамц байлаа. Цуглуулгаас харахад энэхүү эртний эдлэлийг зөвхөн гэртээ гэлтгүй мөн гадуур, савхин хүрэмтэй хослуулан өмсөх хэрэгтэй бололтой.

 

цааш үзэх