Хайх

Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ?

Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ?

Text: Б.Энххүслэн


Ням гарагийн орой зочны өрөөндөө гэр бүлээрээ цугларан “The Masked Singer” шоуг тухлан үздэг уламжлал олон ч өрх гэрт тогтсон болов уу. Би ч мөн Америк хувилбарыг нь шимтэн үздэг байсан тул Монголд гарахаар болсон гэх сургаар их л хүлээлт тавьсан. Хүлээлтэд минь ч хүрсэн. Ялангуяа оролцогчдын өмссөн костюм, бүжигчдийн гоёл, панелистуудын төрх, хөтлөгчийн хувцаслалтаас поп арт сэдэвтэй кутюр загварын долоо хоногт очсон мэт мэдрэмж авсан юм. Загварын нэг ч ном, сэтгүүл эргүүлж үзээгүй аав маань хүртэл хөтлөгч Г.Анхбаярын бүрдүүлсэн төрхийг хараад “Залуучууд гоё болжээ”, “Энэ ямар брэндийн хувцас уу?” гэх зэргээр надтай яриа өрнүүлж сониучирхаж байсан нь энэхүү нийтлэлийг бичих сэдэл төрүүллээ. Анхаагийн бүрдүүлсэн төрхийг загварын редакторын үүднээс задлан харж, ямар брэндийн хувцас хаанаас авсныг сонирхоцгооё.


ҮДШИЙН ХУВЦАСЛАЛТ БА ЧӨЛӨӨТ ХЭВ МАЯГ

Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 1)
Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 2)

DOLCE & GABBANA

Түүний өмссөн хүрмийн шовх бартаа зах, давхар энгэр нь ажил хэрэгч, үдшийн өнгө аясыг илтгэж байсан бол дугуйруулан урласан хормойн хэсэг нь хүрмийн ерөнхий дизайныг чөлөөт болгон зөөллөжээ. Энэхүү хослол нь Dolce & Gabbana брэндийнх бөгөөд загварын ордны бүтээлч захирлууд өөрсдийн урладаг хувцсаараа дамжуулан эрэгтэй, эмэгтэй хүний биеийг төгс галбиртай харагдуулахыг зорьдог. Анхаагийн өмссөн пиджакны жишээн дээр харахад, дизайнерууд эрэгтэй хүний галбирыг өргөн мөртэй, биерхүү болгохыг хичээжээ. Үүнээс гадна түүний сонгосон өргөн шуумагтай, гүн эргэсэн манжеттай, шал шүргэсэн урттай брюкэн өмд 90-ээд онд шуугиулж байсан oversize жийнсэн өмдний тейлор хийцтэй хувилбар мэт сэтгэгдэл төрүүллээ.


1960-ААД ОНЫ РЕТРО УУР АМЬСГАЛ

Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 3)
Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 4)

GUCCI Хавар 2022

Эрчүүдийн загварт шуурга дэгдээж өнгө будаг алаглуулан өмсөх хандлага дэлгэрсэн 1960-аад оныг эргэн саная. Анхаагийн сонгосон Gucci брэндийн дал модны хээтэй шаргал өнгийн цамц болон цайвар бор өмдний хослол тухайн үед давамгайлж байсан хэв маягтай нийцнэ. Хэдий өмд нь доор суудал, трапец хэлбэргүй ч цамцны силуэт, тод өнгө болон хээ угалз нь 60-аад оны өнгө аясыг мэдрүүллээ. Түүнчлэн бор өнгийн туяатай, дөрвөлжин хүрээтэй нарны шил тухайн цагийн поп соёлын тусгал болжээ.


ЭНГИЙН АТЛАА ЧУХАЛ ЭЛЕМЕНТ - БҮС

Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 5)
Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 6)

DIOR

Дизайнерууд хавар-зун 2023, намар-өвөл 2023 улирлын үеэр түлхүү бүсэлхий тодотгосон хувцас урласан нь эрчүүдийн загварт ажиглагдсан нийтлэг шинж байсан юм. Тэд эрчүүдэд бүсэлхийгээрээ цамц уяж, тэлээлж, бүр эсвэл юу ч өмсөлгүй хэвлий хэсгээ ил гаргахыг уриалж эхэлсэн билээ. Анхаа ч мөн энэхүү давлагаанд нэгдэхдээ Dior брэндийн загвараас сонгосон байна. Dior хэзээ ч чиг хандлагыг сохроор дагадаггүй бөгөөд өөрсдийн нэрийн хуудас болсон модерн, контемпорари хэв маягаа хадгалан авч үлддэг. Тиймдээ ч түүний төрх хэт чиг хандлага хөөсөн биш, чөлөөтэй хэр нь тайзны дресс-кодод төгс нийцжээ.


GUCCI ХЭВ МАЯГ

Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 7)
Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 8)

GUCCI Хавар 2022

Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 9)
Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 10)

GUCCI Хавар 2022

"Squid Game" бүтээлийн гол дүр Ли Жон Жэ Gucci брэндийн загварын шоун дээр мөн адил тус хүрмээр гоёжээ.

Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 11)
Хөтлөгч Г.Анхбаяр “The Masked Singer” нэвтрүүлгийн үеэр ямар брэндийн хувцас өмссөн бэ? (фото 12)

Gucci брэндийг дийлэнх хүмүүс дан ганц нүд эрээлжлэм их логотой бор шаргал өнгийн загваруудаар нь төсөөлдөг. Гэвч үл ялиг шовх хэлбэртэй хатуулгатай мөр, хошуу үзүүртэй бартаа зах, дан энгэртэй өнгөлөг хүрмүүд нь Gucci-гийн бас нэгэн ялгарах онцлог юм. Тэр дундаа бүтээлч захирал Алессандро Микелегийн урын сан эдгээр загваруудаас түлхүү бүрддэг. Анхаагийн сонгон өмссөн пиджакууд брэндийнхээ мөн чанар, ДНХ-г илэрхийлэх чадвартай хувцаснуудын нэг бөгөөд тусгай уулзалт, үдшийн арга хэмжээнд уламжлалт tuxedo хослол дундаас ялгарч чаддаг.


Анхаагийн хувьд дээр дурдсан хувцаснуудыг Quinto concept store дэлгүүрээс бүрдүүлжээ. Quinto нь Gucci, Dolce & Gabbana, Dior-оос гадна Saint Laurent, Celine, Balenciaga, Moncler брэндийн зөвхөн эрэгтэй загварууд санал болгодгоороо онцлог дэлгүүр юм. Мэдээж хэрэг албан ёсны гэдэг утгаараа үнийн хувьд олон улсын жишигт нийцсэн байдаг нь монголын хэрэглэгчдэд маш том давуу тал болдог билээ.

Quinto Concept Store

Хаяг: Шангри-Ла молл, 1 давхар

Утас: 77555151

Facebook: Quinto Concept Store

Instagram: @quinto_concept_store

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх