Хайх

Өнгөлөг төрх бүрдүүлье: Ямар тод өнгөнүүд хоорондоо зохицдог вэ?

Өнгөлөг төрх бүрдүүлье: Ямар тод өнгөнүүд хоорондоо зохицдог вэ?

Заавал цагаан өнгөтэй хослуулах албагүй

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Mongolia

Өвөл дуусаж дулаан, нарлаг өдрүүд ирж буй энэ цаг үед тод өнгийн хувцсаар төрхөө бүрдүүлэхийг бид уриалж байна. Ялангуяа тод өнгөөр хувцаслах нь 2022 оны томоохон трендүүдийн нэгт багтсан бөгөөд яг одоо загварын сэтгүүлүүд болон Instagram, TikTok платформууд өнгөлөг төрхүүдээр дүүрээд байна. Хамгийн гол нь энэхүү хэв маягийг хэрэгжүүлэхдээ өнгөний хоршил дээр чухалчлан анхаарах ёстой, эс бөгөөс төрх эв хавгүй, хэтрүүлэгтэй харагдах эрсдэлтэй юм. Иймд бид хувцасны шүүгээндээ өнгө нэмэхээр зэхэж буй уншигчдадаа зориулж хавар-зун 2022 улиралд тохиромжтой байх өнгөний зохицлуудыг нэг дор цуглууллаа.  


ЦЭНХЭР + BEIGE

Өнгөлөг төрх бүрдүүлье: Ямар тод өнгөнүүд хоорондоо зохицдог вэ? (фото 1)

Саармаг төрлийн beige өнгө нь сувдан цагаан, хар, саарал, бор өнгөнүүдээс гадна бүх төрлийн цэнхэр өнгөний туяануудтай зохицдогийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэхүү хослол хэвшмэл бус төрх бүрдүүлэхийг хүссэн хүн бүхэнд таалагдах болно. 


УЛБАР ШАР + ЛАЙМ НОГООН

Өнгөлөг төрх бүрдүүлье: Ямар тод өнгөнүүд хоорондоо зохицдог вэ? (фото 2)

Улбар шар, лайм ногоон өнгөнүүдийг хамтад нь хослуулсан төрх таны загварын өндөр мэдрэмжийг илтгэхээс гадна сэтгэл санааг тань дээшлүүлэх болно. Та эдгээр өнгийн ямар ч хувцсыг хооронд нь загварчилж болохоос гадна Bottega Veneta, Versace загварын орднуудын толилуулсан шиг гутал, цүнх, трико зэрэг жижиг деталиудаар дамжуулан өнгөний хоршлоо бий болгох боломжтой.


ЯГААН + ХАР

Өнгөлөг төрх бүрдүүлье: Ямар тод өнгөнүүд хоорондоо зохицдог вэ? (фото 3)

Хар өнгөөр классик, хээнцэр, өдөр тутмын, шийдэмгий гээд бүх төрлийн хэв маягийг илтгэх боломжтой. Тэгвэл энэ удаад Christian Dior, Couregges болон David Koma брэндүүд хавар-зун 2022 цуглуулгадаа тус өнгийг ягаан өнгөтэй хослуулж илүү зөөлөн, эмэгтэйлэг, романтик өнгө аясыг харуулж эхэлжээ. 


НОГООН + НИЛ ЯГААН

Өнгөлөг төрх бүрдүүлье: Ямар тод өнгөнүүд хоорондоо зохицдог вэ? (фото 4)

Өнгөрсөн жилийн турш street style төрхүүдийн дунд түгээмэл үзэгдэж, Хейли Бибер, Рианна, Леони Ханне, Перниль Тейсбек зэрэг алдартнууд болон загварт сонирхолтой хүн бүрийн сонголтоор тодроод байсан ногоон өнгөний эрэлт улам л өссөөр байна. 2022 ондоо ногоон өнгийг энэ жилийн гол өнгө болох Very Peri нил ягаан өнгөтэй хослуулахыг санал болгоё. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх