Хайх

Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ?

Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ?

Төгс биш байх үзэсгэлэнтэй

Text: Buro.Mongolia


Prada загварын ордон үрчийж нугаларсан цамц, урагдаж цоорсон даашинз санал болгож, Miu Miu элэгдсэн гадаргуутай савхин хүрэм цуглуулгадаа багтааж, харин The Row уртхан шуудайг хэлбэрт оруулан урласан мэт харагдах даашинз толилуулж элэгдэж хуучирсан хэв маягийг дэлгэрүүлсээр л байна. Balenciaga бол энэ тал дээр мэргэжилтэн л гэсэн үг. Тухайлбал, Демна Гвасалиа яг л галд шатсан мэт харагдах пүүзний цуглуулга гаргаж нэлээд шуугиан тарьж байсан. Мөн тэрээр өнгөрсөн Парисын загварын долоо хоногийн үеэр хавар-зун 2023 шоугаа шавар дунд зохион байгуулж шинэ цуглуулгаа бохир болгохоос эмээгээгүй юм.

Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ? (фото 1)
The Row хавар-зун 2023
Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ? (фото 2)
Prada хавар-зун 2023
Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ? (фото 3)
Balenciaga
Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ? (фото 4)
Balenciaga

Тэгвэл ийм төрлийн хэв маяг нь саяхнаас биш, харин 90-ээд оноос эхтэй гэдгийг та мэдэх үү? Загварын эсрэг урсгал хөгжүүлэгчдийн нэг Мартин Маржела, Анн Демельмейстер, Рей Кавакубо нарын урладаг байсан хуучирсан мэт харагдах хувцаснууд тухайн үеийн франц шик загварууд үзэж дассан хүмүүст жинхэнэ шок эффект өгдөг байв. Ийнхүү дизайнерууд тус салбарт Chanel-ийн твид, Versace-гийн алтлаг тансаглалаас тэс өөр ертөнц оршиж болдгийг харуулж байсан юм. Нөгөөтээгүүр тэд төгс бус зүйлээс үзэсгэлэн гоо эрэлхийлэхийг заадаг японы гүн ухааны “ваби-саби” үзэл баримтлалаас улбаалан бүтээлээ туурвидаг байжээ.

Харин орчин үед загвар зохион бүтээгчид аливаа хувцас шинэ үзэмжээ алдсан ч, нимгэрч цоорсон ч, цаашлаад өнгө будаг нь гандсан ч үргэлжлүүлэн өмсөх дадал амьдралдаа нэвтрүүлэхийг уриалж байна. Энэ нь мэдээж бидэнд тулгамдаад буй хог хаягдлын асуудлын жижиг хэсгийг ч болов шийдэх үндсэн зорилготой юм. Тиймээс шинэ худалдан авалт яаран хийхээсээ өмнө удаан хугацаанд шүүгээнийхээ мухарт байлгасан хувцсаа гаргаж дахин нэг загварчлаад үзээрэй. Цайрсан жийнсэн өмд, хагарсан савхин хүрэм, урагдсан футболка гээд бүгд чиг хандлага болсноос гадна, эдгээр хувцаснууд нь яг л эмээ өвөөгөөс өвлөгдөж ирсэн мэт дулаан мэдрэмж өгч чадна. Загварт та аливаа дүрэмд баригдахгүй бүхнийг илүү нээлттэйгээр хүлээн авч чадах юм бол хуучин хувцаснууд тань эргээд хайр булааж эхлэх нь гарцаагүй. 

Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ? (фото 5)
Acne Studios намар 2022
Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ? (фото 6)
Burberry хавар 2023
Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ? (фото 7)
Diesel хавар 2023
Яагаад бид хуучирсан загвартай хувцасны трендийг дэлгэрүүлсээр байх ёстой вэ? (фото 8)
Acne Studios намар 2022

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх