Хайх

HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд

HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд

Premier Tailor компанийн Монголд албан ёсоор оруулж ирж буй брэнд

Text: Б.Цолмон


Францаас Moncler, Канадаас Canada Goose гэдгийн адил Италиас Herno гэх брэнд тансаг зэрэглэлийн гадуур хувцасны салбарт дэлхийд тэргүүлдэг. Уг брэндийг Их Британийн хааны гэр бүл, ерөнхий сайд Тереза Мэй хүртэл өмсдөг ба Европ төдийгүй Япон, АНУ гээд олон улсад өөрийн технологийн өндөр дэвшилтэт материалаар хийгдсэн тансаг атлаа практикал загваруудаараа үнэлэгдсэн байдаг. Бусад брэндүүдийн адил анхаарал татсан төд өнгөтэй street style загварууд гаргадаггүй, өөрсдийгөө хэвлэл мэдээллээр хэт дөвийлгөдөггүй Herno-г магадгүй дуулаагүй хүн олон байж болох ч жинхэнэ чанар гэх зүйлийг эрхэмлэдэг хэрэглэгчид аль хэдийнэ дурлаад амжсан байдаг.

Herno-г бусдаас ялгаруулдаг хамгийн гол онцлог нь брэндийн санал болгох куртканууд нь хэт хөвсгөр, нүсэр биш харин ухаалаг технологийн ачаар шийдсэн нимгэн атлаа маш дулаан хийцтэй байдагт оршдог юм. Куртканууд нь яг л итали хослол мэт гоёмсог тэйлорингтэй байдаг тул хэзээд ч моданаас гарахгүй классик сонголт болж чаддаг. Мөн мэдээж Herno нь GORE-TEX® болон бусад ус нэвтэрдэггүй, хөнгөн, бохир тогтдоггүй ухаалаг материалууд ашигладгаараа алдартай билээ.

Тус брэндийг бидний сайн мэдэх ISAIA, L'Uomo, Carmina зэрэг дэлхийн алдартай, эрчүүдэд зориулсан брэндүүдийг оруулж ирдэг, Монголдоо сарториал загварын хэв маягийг таниулж чадсан "Premier Tailor" компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг байна.

HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 1)
Жузеппе Марензи
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 2)

70 жилийн түүхтэй "Herno"

Уг брэндийг 1948 онд Жузеппе Марензи нь эхнэр Алессандра Дианагийн хамт Италийн Леза тосгоны Maggiore нуурын эргийн ойролцоо анх үүсгэн байгуулжээ. “Herno” нь Maggiore нуур луу цутгадаг “Erno” голын нэрээр нэрлэгдсэн ба тухайн нутгийн хэт чийглэг уур амьсгалаас улбаалан борооны цув хийх сэдэл төрснөөр анхны бүтээгдэхүүнээ гаргаж байжээ. 

HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 3)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 4)

Тэд загварын өндөр мэдрэмжтэй, “Сарториал” амьдралын хэв маягтай, орчин үеийн хэрэглэгчдэдээ зориулан бүтээлч байдал болон инновацыг хослуулан коллекциудаа бүтээдэг. Тийм ч учраас хувцаснууд нь биед эвтэйхэн, маш хөнгөн, дулаан байдаг төдийгүй Итали стандартаар чанарын өндөр түвшинд, нарийн ур хийцтэй хийгддэг байна. Түүнчлэн "Herno" нь хүмүүсийн сайн мэдэх Францын алдартай, тансаг зэрэглэлийн гадуур хувцасны Moncler брэндийн гол өрсөлдөгч болсон Италидаа төдийгүй дэлхийд танигдсан брэнд юм.  

Байгальд ээлтэй “Herno”

“Herno” брэнд нь нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй байхыг үргэлж эрмэлзэж ажилладаг цөөхөн загварын компаниудын нэг юм. Брэндийн өв залгамжлагч Клаудио Марензи нь 2005 оноос эхлэн компанидаа олон улсад өсөн дэвжих том эргэлт хийн, байгальд ээлтэй төслүүдэд илүүтэйгээр хөрөнгө оруулж, Европ дахь анхны P.E.F. (Product Environmental Footprint) буюу экологийн ул мөрийг тооцоолдог технологи бүхий хувцсыг бүтээж байжээ. Тэд үйлдвэрүүддээ хүртэл нарны цахилгаан үүсгүүр, бага хүчдэлийн машинууд хэрэглэж заншсан бөгөөд ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс сүүлийн үеийн техник технологи, системүүдийг бүрэн нэвтрүүлсэн байна. 

Тус брэнд нь байгальд ээлтэй төслүүдийг дэмжих хүрээнд илүү “Ногоон” ирээдүйн төлөө “Herno Globe” хэмээх шинэ лейблийг 2020 оны зунаас гаргаж эхэлжээ. Энэ лейблийнхээ хүрээнд тэд 6.6 Amni Soul Eco® polyamide гэх тусгай утсаар байгальд хурдан шингэн устах чадвартай нейлон материал гаргаж аван түүгээрээ хувцас бүтээдэг байгаа. Энгийн нейлон даавуу байгальд шингэх гэж 50 жилийг зарцуулдаг бол, уг материал нь ердөө таван жилийн дараа бүрэн устдаг байна. Мөн өнгөний хувьд 50%-ийн байгалийн гаралтай буюу сонгины хальс, хулсны нүүрс, Индиго навч болон олив зэргийн тусламжтай гаргаж авдаг байна. 

HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 5)

2020-21 оны эрэгтэй загварын намар-өвлийн коллекцийн онцлог

Эрчүүдэд зориулсан сүүлийн үеийн тренд загварууд болох 1980-аад оны хэв маягтай, бага зэрэг хэлхэгэр өмсгөлтэй, зузаан дотортой урт, богино куртканууд нь дулаанаа хадгалах чадвартай, ус нэвтрүүлдэггүй, байгальд ээлтэй материалаар хийгдсэн бөгөөд хамгийн гол нь дулаахан, биед хөнгөн тул өдөр тутамдаа өмсөхөд нэн тохиромжтой. Өнгөний сонголтын хувьд хөх, цэнхэр, цагаан шаргал, улаан, цайвар саарал болон хар зэрэг өргөн хэрэглээний өнгөнүүд зонхилсон байна. Мөн хөнгөн чанартай нейлоноос эхлээд үргэлж бестселлер болдог зузаан 7Denier, ноос шиг гадаргуутай хэрнээ усны хамгаалалттай неоприн зэрэг дэвшилтэт технологиор гаргаж авсан тусгай даавуунуудыг голчлон ашиглажээ. 

HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 6)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 7)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 8)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 9)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 10)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 11)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 12)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 13)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 14)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 15)

Laminar: Sartorial Engineering коллекци

Уламжлалт загварыг дэвшилтэт технологиор илүү сайжруулж, инновацтай хослуулсан чанартай бүтээгдэхүүнүүд гаргах нь Laminar Sartorial Engineering коллекцийн гол санаа юм. Классик загварууд дээр техникийн деталиуд оруулж өгсөн уг коллекцид хэлхгэр, энгийн, болон бариу силуэттэй борооны цув, бомбер, куртка, пиджак зэрэг загварууд орсон байна. Деталиудын хувьд fast-release технологиор хийгдсэн салдаг малгайтай, галууны өдөн дотортой, цахилгаан болон товчнууд нь усны хамгаалалттай, ханцуй нь салхины хамгаалалттай, мөн зузаан дотрыг нь салгаж авах боломжтой. Материалын хувьд инновацын тод жишээ болох 2Layers and 3Layers мембраныг нейлон даавуутай хольсноор ус, салхины хамгаалалттай, агаар нэвтэрдэг, бат бөх материалыг бүтээн коллекцидоо ашиглажээ. Түүнчлэн техникийн хөвөн даавуу, хилэн материал, цулгуй болон судалтай ноос, хаундстут хээтэй вискозын торго зэрэг материалуудыг түлхүү ашигласан байна.

HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 16)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 17)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 18)
HERNO: Таны анхааралдаа авах хэрэгтэй Италийн гадуур хувцасны брэнд (фото 19)

Herno

Утас: 77110050, 86610050

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Эрүүл мэндийн яамны баруун урд, шилэн пираидтай байр

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх