Хайх

Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M

Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M

Text: Buro.Mongolia


Зураг:

H&M брэнд нь загварлаг өдөр тутмын хувцас, гоёл чимэглэлийг боломжийн үнээр худалдаалдаг төдийгүй Balmain, Kenzo, Erdem, Versace зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтарсан коллекци гаргадгаараа олонд танигдсан билээ. Харин энэ жил уг брэнд нь загвар зохион бүтээгч Сюзи Кейвийн үүсгэн байгуулсан “The Vampire’s Wife” брэндтэй хамтран Хэллоуины баярт зориулсан коллекци танилцуулж байна.

Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M (фото 1)
Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M (фото 2)

“The Vampire’s Wife” брэнд нь 2014 онд нээгдсэнээсээ хойш Холливүүдийн жүжигчин Кира Найтли, загвар өмсөгч Кейт Мосс, Английн жүжигчин Жоди Комер зэрэг олон алдартнуудыг байнгын үйлчлүүлэгчээ болгож чадсан бөгөөд “Falconetti” нэртэй цацагтай даашинзаараа улаан хивсний ёслолуудыг гоёж байсан юм. Загвар зохион бүтээгч маань Хатан хаан Викториагийн үе болон хуучны винтэж загваруудаас санаа авч дизайнаа зохиох дуртай ба H&M-ийг хамтрах санал тавихад нь дуртайяа зөвшөөрсөн гэнэ.

Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M (фото 3)

Хээнцэр готик стилийн уг коллекци нь жижиг хар даашинзыг онцолж түүн дээрээ өргөн ханцуй, хүзүүндээ зангиддаг бантик, металл өнгө болон торон оруулга зэрэг романтик хэв маягийн деталиудыг оруулж өгчээ. Үүнээс гадна эрвээхий хэлбэртэй нарны шил, салдаг зах, торон оруулгатай цүнх зэрэг гоёмсог гоёл чимэглэлүүд мөн цуглуулгад багтжээ. Хамгийн гол нь энэ бүгдийг байгальд ээлтэй дахин боловсруулсан материалаар хийсэн нь магтууштай юм.

Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M (фото 4)

Нэмж хэлэхэд, Сюзигийн нөхөр болох алдарт хөгжимчин Ник Кейв гоёл чимэглэлийн загваруудыг нь гаргасан байна. Тэрээр өнгөлөг ээмэгнүүд, хүзүүний гинж, бөгж болон зүрх, ном, үсэг, нүд, цох зэрэг төрөл бүрийн дүрс бүхий чармуудтай бугуйвч гэх мэт олон сонирхолтой загваруудыг урлажээ.

Уг коллекци нь аравдугаар сарын 22-ноос эхлэн онлайнаар болон H&M брэндийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.

Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M (фото 5)
Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M (фото 6)
Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M (фото 7)
Хээнцэр готик Хэллоуин: The Vampire's Wife x H&M (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх