Хайх

Эрчүүдэд: Тод өнгийн пальтогоор төрхөө бүрдүүлэх нь

Эрчүүдэд: Тод өнгийн пальтогоор төрхөө бүрдүүлэх нь

Text: Buro.Mongolia


Хувцасны шүүгээг кино гэж үзвэл "гол дүрд" нь хар, цагаан, beige өнгөнүүд тоглодог гэхэд хилсдэхгүй. Учир нь эдгээр өнгөнүүдээр ямар ч төрх бүрдүүлсэн эвтэйхэн харагддаг тул эрэлт хэрэгцээ нь ч дагаад их байдаг. Харин тод өнгийн хувцсыг зохицуулж өмсөхөд багагүй хүндрэл гардаг нь “гол дүр” болдоггүйн шалтгаануудын нэг байх. Иймд та хувцасны шүүгээндээ өнгө нэмэхийг зэхэж байгаа ч зөвлөгөө санаагаар дутаж байгаа бол доор дурдсан Instagram хуудаснуудтай танилцаарай.

Зоримог шийдэл

Mr. Pastel нэрээр танигдсан тэрбээр пастель өнгөнүүдийн тусламжтай ховорхон харагдах төрхүүдийг бүрдүүлдэг нэгэн. Түүний гол баримталдаг дүрэм бол colorblocking буюу нэг өнгөөр дагнах юм. Энэхүү зарчмын дагуу үснийхээ өнгөнд хүртэл анхаарч төрхөө өөрчилдөг нь түүний юуг ч орхигдуулалгүй жижиг деталь бүрд анхаардгийн илэрхийлэл болов уу. Mr. Pastel-н хуудсыг дагачихсан байхад та бүгд шинэ санаагаар тогтмол цэнэглэгдэж байх болно.

Эрчүүдэд: Тод өнгийн пальтогоор төрхөө бүрдүүлэх нь (фото 1)
@danclemt

Арай илүү даруухан төрхийг Youtube блогер Элеф Вогиатзисийн хуудаснаас харж болно. Тус зурган дээр тэрээр MSGM брэндийн ногоон өнгийн пальтог адил өнгийн судалтай цамцтай хослуулсан нь төгс зохицол болсон харагдаж байна.

Эрчүүдэд: Тод өнгийн пальтогоор төрхөө бүрдүүлэх нь (фото 2)
@elefv

Цагаан цамц, шулуун өмд зэргүүдээс бүрдсэн классик комбонд дуртай юу? Тэгвэл AYOUB шиг нүд баясгам өнгийн пальтог хувцаслалтдаа нэмж нэгэн хэвийн дүр төрхийг эвдээд өгөөрэй.

Эрчүүдэд: Тод өнгийн пальтогоор төрхөө бүрдүүлэх нь (фото 3)
@ayoubldi

Классик загварт дурлагсдад

Хэрэв та илүү энгийн байдлыг эрхэмлэдэг бол Копенгагены загварын зөвлөх, стилист Мадс Эмиль Гроув Меллерийн цэнхэр өнгийн пальтогоор бүрдүүлсэн төрхийг нэг хэрэгжүүлэх гээд үзээрэй.

Эрчүүдэд: Тод өнгийн пальтогоор төрхөө бүрдүүлэх нь (фото 4)
@madsdamind

Залуу аав, зурагчин Ренью Жюль цагаан цамц болон хар өмд дээр бор шаргал өнгийн пальто нэмж хувцаслалтаа илүү сонирхолтой болгосон харагдлаа. Ингэснээр тэрээр тод өнгөөр ч мөн классик төрх бүрдүүлж болдгийг батлан харуулсан юм.

цааш үзэх