Хайх

Эрэгтэй загварын долоо хоног: Balenciaga, хавар-зун 2017

Эрэгтэй загварын долоо хоног: Balenciaga, хавар-зун 2017

Зөрчилдөөн

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдийгээр Демна Гвасалия Vetements маркийнхаа эмэгтэй загваруудаар алдаршсан ч, тэр анх Антверпен хотод эрэгтэй хувцасны дизайнераар суралцаж, карьераа энэ салбарт эхэлж байсан юм. Тэгвэл одоо Balenciaga-д зориулж эх үүсвэр лүүгээ эргэн очих цаг болжээ!

Демна Гвасалиягийн Balenciaga-д зориулж бүтээсэн сүүлийн хоёр цуглуулгад дизайнерын нэрийн Vetements маркийн хэв маяг ажиглагдаж байсан. Харин энэ удаагийн хаврын улирлын шинэ цуглуулга бусдаасаа хамаагүй сонирхолтой бас өвөрмөц хэв маягтай болж чаджээ.

Том хэмжээснүүд, гажуудсан хэлбэр дүрсүүд, эсрэг тэсрэг загварчлалууд ба эрэгтэй пижакны загвар дээр хийсэн туршилтууд Гвасалиягийн цуглуулгыг тодорхойлж байлаа. Vetements-ийг илэрхийлэх хэтэрхий урт ханцуй, анхаарал татам бичиг ба лоозон, малгайтай цамц зэрэг элементүүд энэ цуглуулгад огт үзэгдсэнгүй. Дизайнер энэ удаад үнэхээр л өөрийнхөө стилийг авч үлдэхийн зэрэгцээ мөн тогтсон хэв маягаа эвдэх гэж оролдсон бололтой.

Эрэгтэй загварын долоо хоног: Balenciaga, хавар-зун 2017 (фото 1)

Аварга том хэмжээтэй дээгүүр хувцас ба харьцангуй жижиг бас бариу доогуур хувцасны зөрчилдөөн нь цуглуулгын хамгийн гол онцлог боллоо. Гвасалия юу, юугүй задрах гэж байгаа мэт хэт бариу пижакийн араас гэнэт маш том дөрвөлжин мөртэй хүрэм ба пальто тайзнаа гаргаж, үзэгчдийн төсөөллийг төөрүүлж байв. Жаккард материалаар хийгдсэн корсет хэлбэрийн топ ба хүзүүний ороолттой хосолсон хар өнгийн хослол яг л сүмийн номлогчийн хувцас мэт харагдана. Гэхдээ хэрвээ сайтар анзаарвал тэдгээр төрхүүдийн бараан тусгалтай нарны шил, түрийтэй гутал зэрэг жижиг деталиуд "Matrix" киноны Неог санагдуулж байлаа.

цааш үзэх