Хайх

Gucci анхны эрэгтэй аяллын цуглуулгаа гаргалаа

Gucci анхны эрэгтэй аяллын цуглуулгаа гаргалаа

Каталог бэлэн болсон байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Алессандро Микеле өөрийн анхны эрэгтэй аяллын цуглуулгаа гаргаж, 80 гаруй шинэ загвар танилцууллаа

Gucci брэндийн cruise 2017 загварын шоу зургаадугаар сарын 2-нд Лондонгийн Вестминстерийн сүмд зохион байгуулагдах болно. Саяхан дэлгэгдсэн эрэгтэй аяллын цуглуулгын каталогийн зурагнуудаас дүгнэхэд уг шоуны хувцаснууд сүмийн орчин тойронтой сайхан зохицох бололтой.

Зурагчин Ник Ваплингтоны хариуцсан каталогийн зураг авалт Hilles House эдлэн газрын нутаг дэвсгэр дээр явагдсан байна. Шинэ цуглуулгын 80 гаруй загваруудад Английн ихэмсэг хэв маяг болон залуу насны "дүрсгүй" уур амьсгал нэгэн зэрэг шингэсэн харагдана. Сонгодог загварын малгай, хувцаснууд олон төрлийн хээ ба өнгөөр чимэглэгдэж Алессандро Микелегийн алдарт "номын сангийн онц сурлагатан" дүр төрхийг бий болгосон байв. Барын дүрстэй свитер, пальто, хослол ба бомбер нь тун удахгүй жинхэнэ хит болж, загварлаг залуучуудын гангараа болно гэдэгт бид итгэлтэй байна. Удахгүй болох загварын шоу биднийг уйдаахгүй бололтой шүү.

цааш үзэх