Хайх

H&M Studio-гийн анхны эрэгтэй цуглуулга

H&M Studio-гийн анхны эрэгтэй цуглуулга

Намар-өвөл 2016

Text: Бюро 24/7


Зураг:

Шведийн масс зах зээлийн аварга брэнд сонгодог хэв маягтай эрэгтэй цуглуулга танилцууллаа

H&M-ийн дизайнерууд Studio цувралынхаа анхны эрэгтэй цуглуулгыг "Их хотын орчин үеийн залууст зориулсан өдөр тутмын өмсгөл" гэх сэдвийн дагуу урлажээ. Брэндийн эрэгтэй хувцасны бүтээлч захирал Андреас Левенстам шинэ цуглуулгын талаар хэвлэлийнхэнд ярихдаа "Ямар ч нөхцөлд өмсөхөд тохиромжтой, төгс эсгүүртэй пальто бүтээхийг зорьсон" гэдгээ онцлон дурдсан байна. Цуглуулгад багтсан цэмцгэр ба сонгодог хийцтэй пальтонуудаас дүгнэхэд дизайнер үнэхээр л ямар ч хувцастай зохицох, юниверсал загварууд бүтээж чаджээ.

Studio эрэгтэй цуглуулга цөөн тоогоор үйлдвэрлэгдэж, тоотой хэдэн салбаруудаар худалдаалагдах болно. Загваруудын үнэ H&M-ийн санал болгодог энгийн хувцаснуудаас бага зэрэг өндөр байх ч ерөнхийдөө боломжийн түвшинд үлдэх аж. Тодруулбал хоолойтой цамц ба брюк өмд гэх зэрэг суурь хувцаснууд $24,99, харин пальто $299 долларын үнэтэй байх гэнэ. Түүнээс гадна H&M компани байгаль орчны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, цуглуулгын зарим хувцаснуудыг дахин боловсруулсан ноосоор хийсэн байна.

цааш үзэх