Хайх

2021 онд тренд болох гар цүнхнүүд

2021 онд тренд болох гар цүнхнүүд

Instagram-д ч дэлгэрч амжаагүй байгаа шинэхэн “It” загварууд

Text: Buro.Mongolia


NEOUS - SATURN

Алдарт уран барималч Барбара Хепуортийн баримлаас сэдэвлэсэн багтаамж сайтай шопер цүнх. Цүнхний бариулыг өөрийн хүслээр урт, богино болгох боломжтой төдийгүй урд болон ар хэсэг нь хоёр өөр өнгийн арьсаар хийгдсэн тул хажуу талаасаа тун сонирхолтой харагддаг.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 1)
2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 2)

REIKE NEN - OVAL

Маш энгийн хэлбэртэй юм шиг боловч өвөрмөц газар байршсан бариулынхаа ачаар бусад загваруудаас ялгарч чадсан. Мөн бариул дээрх металлик оруулга нь цүнхийг улам бүр чимж өгсөн. Энэхүү Солонгос брэнд нь Oval нэртэй энэ цүнхээ хоёр төрлийн хэмжээтэйгээр, олон өнгийн сонголттойгоор гаргадаг байгаа.

BOTTEGA VENETA - THE BULB

Анх 1970-аад онд гарч байсан загварыг бага зэрэг шинэчилсэн The Bulb цүнх нь хараахан Instagram-д үзэгдэж амжаагүй байгаа. Цүнхийг үдээсний тусламжтай түгждэг бөгөөд энэ онцлогийг нь ашиглан цүнхний хэлбэрийг өөрчлөх боломжтой.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 3)
2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 4)

MANSUR GAVRIEL - ZIP BUCKET

Mansur Gavriel брэндийн хувин хэлбэрийн гар цүнх 2013 онд анх гарч, тухайн үедээ жижиг брэндүүдэд амжилтад хүрэх үүд хаалгыг нь нээж өгсөн байдаг. Тэгвэл энэхүү асар их амжилт олсон Bucket загвараа брэнд саяхан шинэчилж, үдээсний оронд цахилгаанаар түгжигддэг Zip Bucket хувилбарыг гаргажээ.

JIL SANDER

Ямар нэгэн илүү деталь, чимэглэлгүй хобо загварын энэхүү гар цүнхэн дээрх Jil Sander хэмээх лого нь ч бараг мэдэгдэхгүй. Өөрийн минимал хийцээрээ хүн бүрийн сэтгэлийг татна гэдэгт итгэлтэй байж болно.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 5)
2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 6)

JACQUEMUS - LE COUSSIN

Jacquemus брэндийн хавар-зуны шинэ цуглуулгад шууд утгаараа дэр мэт харагдах гар цүнх орсон байгаа. Мөн л энэ оны гол тренд цүнхнүүдийн нэг болох төлөвтэй байна.

BALENCIAGA - BOND

2000-аад оны загвар энэ онд ч ноёрхох нь тодорхой болсон энэ үед багет хэлбэрийн цүнхнээс зугтах ямар ч аргагүй болоод байна. Тэгвэл Balenciaga брэндийн шинэхэн загвар нь багет хэлбэртэй хэдий ч илүү футуристик, сонирхолтой хийцтэй болсон нь загварынхны анхаарлыг ихэд татаж байна.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 7)
2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 8)

ELLEME - VAGUE

Хуниралдсан арьстай энэхүү гар цүнхийг Парисын Elleme брэнд арав гаруй өнгийн сонголттойгоор гаргадаг. Маш хөнгөн, өглөөнөөс орой хүртэл ямар ч хувцсан дээр хувьсан зохицох чадвартай, мөн багтаамж сайтай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх