Actor Awards 2026: Шилдэгүүдээ тодрууллаа
Хаврын эхний өдөр Лос-Анжелес хотноо 32 дахь удаагийн SAG Awards буюу Screen Actors Guild Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ жил тус наадам нэршлээ шинэчилж, Actor Awards хэмээн өөрчилсөн нь онцлог байв. Жүжигчдийн амжилт бүтээлийг үнэлдэг энэхүү нэр хүндтэй шагналын эздийг шүүмжлэгчид, продюсерууд бус, харин 160,000 гаруй мэргэжил нэгт жүжигчид өөрсдөө санал хураан тодруулдгаараа онцлог билээ. Энэ удаагийн наадмын хөтлөгчөөр Nobody Wants This олон ангит киноны жүжигчин Кристен Белл наадмыг хөтөлж, мюзикл дуулан одуудад шинэ хоч өгснийг танилцуулав. Түүний хоолой Frozen киноны Аннагийн хоолойгоор та бидний дунд хоногшсон билээ. шагнал гардуулах ёслолын нээлтийн үеэр бүх нэр дэвшигчдийг мюзикл хэлбэрээр танилцууллаа.
Уянгын олон ангит киноны
шилдэг эмэгтэй жүжигчин

Кери Расселл – The Diplomat
Олон ангит комеди төрөлд
шилдэг эрэгтэй жүжигчин

Сет Роджерс - The Studio
Телевизийн кино эсвэл
богино хэмжээний цуврал төрөлд
шилдэг эмэгтэй жүжигчин

Мишель Уильямс - Dying For Sex
Олон ангит комеди төрөлд
шилдэг эмэгтэй жүжигчин

Кэтрин О’Хара – The Studio
Телевизийн кино эсвэл богино хэмжээний
цуврал төрөлд шилдэг эрэгтэй жүжигчин

Овен Купер – Adolescence
Олон ангит драм төрөлд
шилдэг эрэгтэй жүжигчин

Ноа Уайли – The Pitt
Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин

Шон Пенн – (One Battle After Another)
Амьдралын уран бүтээлийн шагнал

Харрисон Форд
Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин

Эми Мадиган - Weapons
Олон ангит драма төрөлд
шилдэг хамт олны гүйцэтгэл

The Pitt
Олон ангит комеди төрөлд
шилдэг хамт олны гүйцэтгэл

The Studio
Уран сайханы кино төрөлд
шилдэг орлон гүйцэтгэгч
хамт олны тулаант гүйцэтгэл

Mission: Impossible, The Final Reckoning
Олон ангит кино төрөлд
шилдэг орлон гүйцэтгэгч
хамт олны тулаант гүйцэтгэл

The Last of Us
Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин

Жесси Бакли - Hamnet
Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин

Майкл Б. Жордан - Sinners
Уран сайхны кино төрөлд
шилдэг хамт олны гүйцэтгэл

Sinners