Хайх

Adidas Originals 1970-аад оны домогт adicolor цувралаа эргэн сэргээж байна

Adidas Originals 1970-аад оны домогт adicolor цувралаа эргэн сэргээж байна

Ретро загварын ноёрхол

Text: Buro.Mongolia


Зураг:

Спорт хувцасны байр суурь загварын ертөнцөд улам бүр бэхэжсээр байна. Үүний сэргэн мандалтыг хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг сонгох болсонтой холбож болох бөгөөд дизайнерууд уг чиг хандлагыг нэн даруй эргэлтэд оруулж чадсан юм. Мөн Кендалл Женнер, Жижи Хадид гэх зэрэг орчин цагийн "It" охид богино юүдэнтэй цамц, спорт цээживч ба леггинс өмсөн гудамжаар алхах үед бүх нийтийн анхаарал спорт хувцас руу хандаж буйг үгүйсгэхийн аргагүй билээ.

Үүнтэй холбогдуулан ретро загварын бэлтгэлийн өмд, цахилгаантай спорт хүрэм зэрэг нь эргээд моодонд орж, adidas Originals 1970-аад оны алдарт adicolor цувралаа архиваасаа гарган ирж байна. Цэнхэр, ногоон, улаан ба шар гэх брэндийн таних тэмдэг болсон тод өнгөтэй бэлтгэлийн хослол, футболка, шоорт, юүдэнтэй цамц зэрэг нь эртний дизайнаа хадгалж үлдсэн хэдий ч, материалын хувьд илүү ухаалаг бөгөөд чанартай болсон байгаа. Adicolor-ын хавар-зун 2018 улирлын цуглуулга нэгдүгээр сарын 18-нд худалдаанд гарах болно.

Adidas Originals 1970-аад оны домогт adicolor цувралаа эргэн сэргээж байна (фото 1)Adidas Originals 1970-аад оны домогт adicolor цувралаа эргэн сэргээж байна (фото 2)Adidas Originals 1970-аад оны домогт adicolor цувралаа эргэн сэргээж байна (фото 3)Adidas Originals 1970-аад оны домогт adicolor цувралаа эргэн сэргээж байна (фото 4)

цааш үзэх