Хайх

Air Dior: Dior ордны Jordan брэндтэй хамтран гаргасан шинэ пүүз

Air Dior: Dior ордны Jordan брэндтэй хамтран гаргасан шинэ пүүз

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн хэдэн долоо хоног нь пүүз сонирхогчдын хувьд баяртай мэдээ, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байлаа. Учир нь домог болсон спорт брэндүүд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн загварын орднуудтай хамтран пүүз гаргаж, хоёр ертөнцийн шилдэг нэгдлүүдийг харуулж байна. Эхлээд Prada ба Adidas нар олны дунд өндөр хүлээлт үүсгээд байсан хамтарсан загвараа танилцуулсан бол хоёр хоногийн өмнө Dior ордон Jordan брэндтэй хамтран бүтээсэн Air Dior хэмээн товчоор нэрлэгдэж буй Air Jordan 1 High OG Dior пүүзийг pre-fall 2020 загварын шоуныхаа үеэр толилууллаа.

"Christian Dior ордон өөрийн түүхэндээ тухайн эрин үеийнхээ хамгийн шилдэг брэндүүдтэй хамтран ажилласаар ирсэн. Ийм ч учраас би Jordan брэндтэй хамтрахаар шийдсэн. Би өөр ертөнц, өөр үзэл бодлуудыг хооронд нь нэгтгэж шинэ зүйл бүтээх дуртай" хэмээн Dior ордны бүтээлч захирал Ким Жонс Air Dior загварын тухай ярьжээ.

Air Dior 2020 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарахаар төлөвлөгдсөн бөгөөд үнэ болоод бусад мэдээллүүд одоогоор тодорхойгүй байна.

Air Dior: Dior ордны Jordan брэндтэй хамтран гаргасан шинэ пүүз (фото 1)

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх