Хайх

Альбер Эльбаз салах ёс гүйцэтгэсэн захиа бичиж үлдээжээ

Альбер Эльбаз салах ёс гүйцэтгэсэн захиа бичиж үлдээжээ

“Түүний хүртэх ёстой ирээдүйг түүнд хүсэж байна”

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Альбер Эльбаз Lanvin-ыг юуны учир орхихоор болсноо мөн хэлэхийг хүссэн сүүлийн үгнүүдээ захидалд бичиж үлдээлээ

Өчигдөр Альбер Эльбазын албан ёсны үдэлтийн захидал цахим сүлжээгээр тархлаа. Үүнд Lanvin-ы хуучин бүтээлч захирал "компанийн гол хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр" албан тушаалаа орхих болсноо мэдэгдлээ. Тодруулбал энэ нь загварын ордны эзэмшигч Шоу-Лан Вонгийн гаргасан шийдвэр юм. Дашрамд дурдахад Эльбаз ч мөн компанийнхаа 10%-ийн хэмжээтэй (үүнээс их байх магадлалтай) хувьцаа эзэмшдэг аж.


Захидлын бүтэн хувилбарыг Business of Fashion вебсайтаас уншиж болно, харин бид зөвхөн чухал хэсгүүдээс нь та бүхэнд хүргэж байна. "Компанийн гол хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Lanvin-ыг орхихдоо би 14 жилийн турш хамт ажилласан хүмүүсдээ талархсанаа илэрхийлэхийг хүсэж байна. Надад тусалж ирсэн Lanvin-ы урлангийн бүх хамт олноороо би маш их бахархаж бас биширч явдаг юм" хэмээн Эльбаз бичжээ. Дизайнер түүнчлэн брэндийн үйлчлүүлэгчид, сэтгүүлчид, мөн Lanvin-ы бүх найзуудад талархсанаа илэрхийллээ. Түүний захидалд Шоу-Лан Вонгийн нэр нэг ч удаа дурдагдсангүй.
"Би Lanvin загварын ордонд түүний хүртэх ёстой ирээдүйг ерөөж байна. Тэр Францын шилдэг ордуудын дунд байх ёстой. Мөн компанид зайлшгүй хэрэгтэй байгаа бизнесийн алсын харааг удирдлагууд удахгүй олох байх гэж найдаж байна" хэмээн өөрийн олон жилийн амьдралаа зориулсан ордондоо тэр захиасаа үлдээжээ.

цааш үзэх