Хайх

Алтан загас Белла: Шилэн хорго доторх зураг авалт

Алтан загас Белла: Шилэн хорго доторх зураг авалт

Pop сэтгүүлд зориулж

Text: Buro.Mongolia


Загвар өмсөгч Белла Хадид Pop сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг чимлээ. Тэрээр энэхүү төсөлд зориулж яг л үзэсгэлэнгийн үзмэр мэт шилэн хорго дотор зургаа даруулжээ.

Белла зураг авалтын хэсгээс өөрийн Instagram хуудаснаа нийтэлсэн бөгөөд "Энэ бол миний амьдрал дахь шилдэг өдрүүдийн нэг байлаа. Шинэ дугаар тун удахгүй худалдаанд гарах болно. Хэрвээ сайтар ажиглавал миний зүүн хөлний шагай цуурсан байгаа нь ажиглагдана" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

"Алтан загас" хэмээн нэрлэгдсэн энэхүү зураг авалтыг зурагчин Шарлотта Уэльс хариуцан ажилласан бөгөөд бүтээлч санааг жүжигчин Тильда Суинтоны 2013 онд хийж байсан үзүүлбэрээс авчээ. Тильда Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд шилэн хорго дотор олон цагийн турш унтаж, музейн зочдыг гайхшруулсан өвөрмөц үзүүлбэр хийж байсан юм.

Алтан загас Белла: Шилэн хорго доторх зураг авалт (фото 1)

Алтан загас Белла: Шилэн хорго доторх зураг авалт (фото 2)

Алтан загас Белла: Шилэн хорго доторх зураг авалт (фото 3)

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх