Хайх

Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle

Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle

Text: Ж.Булган


Бидний дунд аль хэдийнээ танигдаж, монгол бүсгүйчүүдийн дотно сонголт болсон Coccinelle брэнд шинэ цуглуулгаа танилцуулахад бэлэн боллоо. Цүнх урлалын өлгий нутаг болох Итали улсаас гаралтай тус брэнд Монгол гэлтгүй олон орны эмэгтэйчүүдийн сонголт нь болж өвөрмөц загваруудаараа аль хэдийн танигджээ. Хэзээд хээнцэр Coccinelle 2025 оны хавар-зуны шинэ цуглуулгатай танилцацгаая.


Coccinelle зуны загварыг хэрхэн тодорхойлов

Энэ удаад Coccinelle брэнд цүнхний цуглуулгаа “Rua da Alegria” хэмээн нэрлэсэн бөгөөд орчуулбал баяр баясгалант гудамж юм. Ийм нэрийг өгөх болсон учир юунд гэвэл, цэнхэр тэнгэр доорх халгиж ядсан тэнгисийн эрэгт амьдардаг Португал түмний эгэл жирийн амьдрал, өнгөлөг гудамж, тэдний цог золбоо, амьдралын урам зоригийн илэрхийллээс урган гарчээ. Учир нь Португали улсын өнцөг тохой бүр өнгөлөг шийдэлтэй байдаг нь ард түмнийх нь баяр баяслын тусгал ажээ. Түүнчлэн Coccinelle брэнд энэ удаагийн цуглуулгынхаа санааг Португалийн уламжлалт гар урлалын нэгэн гайхамшиг болох "azulejos" буюу керамик хавтангуудаас авсан байна. Заримд нь эдгээр хавтангууд зөвхөн гал тогоо, угаалгын өрөөний ханын чимэглэл мэт санагдах ч Мексик, Испани, Португал зэрэг орны ард иргэдийн хувьд энэ бол өнгөөр бичигдсэн өв соёл, урлагийн амьтай хэлбэр билээ. Нөгөөтээгүүр нарийн хийцтэй, өнгөлөг керамик урлал нь зөвхөн гоёл чимэглэл бус, тухайн орны байгаль, түүх, соёлын цогц тусгал болдог.

Coccinelle энэ бүхнээс санаа авч, өнгөний тансаг хослол, Португал түмний гар урлалын нарийн утгыг нэгтгэн, зун цагийн гэрэл гэгээ, амьдралын өнгийг хослуулсан симфони бүтээжээ. Энэ бол өнгөөр бичсэн аялгуу, үзэгдэх төдийд сэтгэлийг хөглөж, гартаа барих бүртээ мэдрэмжийг сэрээдэг Coccinelle брэндийн дизайнеруудын өгүүлэмж юм. Цүнхээрээ дамжуулж амьдралд шинэ амтыг бэлэглэдэг тус брэндийн ирэх улирлын загваруудыг уншигчдадаа хүргэж байна.


C-ME цүнх

Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 6)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 7)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 8)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 9)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 10)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 11)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 12)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 13)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 14)

Эмэгтэй хүний дотоод ертөнцөө илэрхийлэх, өөрийгөө нээн харуулах C-ME загвар бол Coccinelle брэндийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Эх загварын эсгүүрийг хадгалж геометрийн тэгш шугам, цэмцгэр хийцлэл, харагдах байдалд үзэмж нэмж улам нарийн гүйцэтгэлээр танилцуулагдсан байна.

Тус загвар нь дунд, жижиг, мини гэсэн гурван хэмжээтэй ба нийт есөн өнгөний сонголттойгоор худалдаанд гарах бөгөөд мэдээж сайн чанарын үхрийн арьсыг зөөлөн болон хатуу давталттайгаар боловсруулж нимгэн болон зузаан арьсан цүнхний сонголтуудыг санал болгож байна. Түүнчлэн C-ME цуврал нь өнгө загварын ахин нэг шийдэлтэйгээр загварчлагдан даавуун сүлжмэл оруулгатай хувилбарыг шинээр танилцууллаа. Зөөлөн өнгийн утаснуудаар сүлжин оёсон даавууг сонгосон нь Coccinelle брэнд Португалийн халуун дулаан уур амьсгалыг ийн шингээжээ. Мэдээж тус цуглуулгын амин сүнс нь цүнхний цоож юм. Алтлаг оруулгаар С үсгийг цүнхний цоож болгон шигтгэсэн нь цүнхний гол динамик, Coccinelle брэндийн үүрд орших нэрийн хуудас билээ.


Dulse цүнх

Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 15)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 16)
Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн сонголт, Coccinelle (фото 17)

Шинэ Coccinelle Dulse цүнх нь нимгэн зөөлөн савхиар бүтээгдсэн, гоёмсог бөгөөд өдөр тутамдаа үүрч болох загвар юм. Урт татлагатай, богцон цүнхний шийдэлтэй атлаа мөрний хэмжээнд тохирсон уртавтар бүчийг нэмэлтээр оруулжээ. Ингэснээр тансаг байдлыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж, их хотын завгүй бүсгүйчүүдийн хэрэгцээнд нийцэх загварыг санал болголоо.

Энэ мэтчилэн Coccinelle хавар-зуны цуглуулгадаа Maleta, Isabela, Fernanda гэх эмэгтэйчүүдийн нэрээр нэрлэгдсэн цүнхнүүдийг багтааж, хайрцаг хэлбэрийн, аялал зугаалгад зориулагдсан, торон материалтай зэрэг өргөн сонголтыг танилцууллаа. Үүгээр ч зогсохгүй тус брэнд нь гутлын салбарт хүч түрэн орж ирж байгаа бөгөөд аль ч үед өмсөх боломжтой хөлд эвтэйхэн углааш, зуны шаахайнуудыг хэрэглэгчдэд хүргэж байна.

Coccinelle "Rua da Alegria" бол зүгээр нэг цүнхний цуглуулга биш. Энэ бол амьдралд хайртай, энгийн зүйлсийн дундах гоо сайхныг олж хардаг, баяр баясгаланг мэдэрч чаддаг бүсгүй танд зориулагдсан урилга юм.


Coccinelle Mongolia

Хаяг: Шангри-Ла Моллын 2-р давхарт

Утас: 7707 2929

Facebook: Coccinelle Mongolia

Instagram: Coccinelle_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх