Хайх

Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга

Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга

Хэмптонд зохиогдсон загварын шоу

Text: Г.Тэмүүлэн


Өдгөө 84 настай дизайнер Ральф Лорен ажил хийхэд нас хамаагүйг, бас аливаа зүйлийг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэйг өөрийн биеэр үлгэрлэн харууллаа. Домогт дизайнер хавар-зун 2025 улирлын шинэ цуглуулгаа дэлхийн хамгийн үнэтэй байршлуудын нэг болох Бриджхэмптон дахь морины аж ахуй бүхий эдлэн газарт танилцуулж, морины жүчээг загварын тайз болгон хувиргасан юм. Ингэхдээ тэрээр загварын шоунд зориулан тайзны үүдэнд өөрийнхөө цуглуулгад байдаг нэн ховор винтэж автомашинуудаа эгнээн зогсоож, бүр Нью-Йорк дахь The Polo Bar ресторанаа энэхүү байршилд дахин босгож, хүрэлцэн ирсэн зочдыг өөрийнхөө бүтээсэн ертөнцөд автуулахыг хүсжээ.

Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 1)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 2)

Загварын шоугаа Хэмптонд хийхээр сонгосон нь тохиолдлын шийдвэр биш аж. Хэмптон бол Ральф Лорены хувьд 50 жилийн турш гэр нь болоод зогсохгүй сэтгэлд нь онцгой байр суурь эзэлж ирсэн газар юм. “Хязгаар үгүй хөх тэнгэр, далай, нов ногоон талбай, цасан цагаан хашаанууд, тосгоны эгэл төрх болон элегант байдлыг хослуулсан эл газрын онцгой уур амьсгал олон жилийн өмнөөс уран бүтээлчдийг татсаар ирсэн” хэмээн Ральф Лорен тэмдэглэсэн байна.

Тэрээр энэхүү мэдрэмжээ хавар-зун 2025 улирлын цуглуулгадаа нэвт шингээжээ. Гэхдээ энэ удаад алдарт дизайнер зөвхөн ганцхан брэндээ бус Ralph Lauren Collection, Ralph Lauren Purple Label болон Polo Ralph Lauren гээд бүх брэндүүдийнхээ шинэ цуглуулгыг нэгэн зэрэг танилцуулснаараа онцлогтой. Цуглуулгын хувьд цагаан, цэнхэр, шаргал зэрэг далайн эргийг санагдуулам өнгөнүүд давамгайлсан, брэндийн амин сүнс болсон сонгодог америк стильтэй, өдөр тутмын болон үдшийн гоёлд өмсөж болох загварууд багтжээ. Жишээ нь сүүн цагаан өнгөтэй эрэгтэй хослолууд, нэвт гэрэлтсэн торгон материалтай, газар шүргэсэн урттай үдшийн даашинзнууд гэхчлэн гламур хэв маяг зонхилсон гоёлын загваруудаас эхлээд карго өмднүүд, сул эсгүүртэй цамцнууд, жийнсэн өмд, цамцнууд, арьсан аксесуарууд хүртэл урласан байлаа. Преппи болон бохо хэв маяг зонхилсон эдгээр загваруудыг харин далайн эргийн тав тух болон Ральф Лорены нэрийн хуудас болсон сонгодог гоо зүй нэгтгэж байв.

Загварын шоуны байршил болон шинэ цуглуулга төдийгүй зочдын нэрсийн жагсаалт ч гүнзгий сэтгэгдэл төрүүлж байлаа. Тодруулбал Ralph Lauren брэндийн шинэ цуглуулгыг сонирхохоор эхний эгнээнд АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Том Хиддлстон, Нара Смит, Наоми Уоттс, Жуд Лоу, Ашер, Колман Доминго гэхчлэн супер одууд хуран цугларсан бол тайзан дээр Кристи Тарлингтон, Наоми Кэмпбелл тэргүүтэй супер моделиуд алхан шинэ бүтээлүүдийг амилуулсан юм.

Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 3)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 4)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 5)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 6)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 7)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 8)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 9)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 10)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 11)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 12)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 13)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 14)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 15)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 16)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 17)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 18)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 19)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 20)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 21)
Америк мөрөөдөл амилсан нь: Ralph Lauren брэндийн хавар-зун 2025 цуглуулга (фото 22)
цааш үзэх