Хайх

Анхны харц: Boss, хавар-зун 2016 сурталчилгаа

Анхны харц: Boss, хавар-зун 2016 сурталчилгаа

Хотоос гарсан нь

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Hugo Boss-ын Boss маркийн бүтээлч захирал Жейсон Ву нэлээд даруухан бөгөөд “их хотын” сэдэвтэй загварууд гаргадаг. Харин хаврын сурталчилгаандаа зориулж тэр хамт олноо хотоос гадна, байгаль руу аваачихаар шийджээ. Зураг авалтын гол баатруудаар Клемент Шаберно ба Анна Иверс тодорлоо

Герман загварын ордны бүтээлч захирлаар Жейсон Ву томилогдсоноос хойш бүх зүйл илүү сонирхолтой болж эхэлсэн. Шинэ дизайнерын удирдлага доорх Boss-ын эрэгтэй загвар биед төгс суудаг хослол, спорт хэв маягтай гадуур хувцас, тод өнгө ба хээгээрээ алдартай болсон билээ. Харин эмэгтэй загвар нь хуниастай хөнгөн даашинз, зөөлөн ба эмэгтэйлэг эсгүүрээр тодорхойлогдох болсон.

Гэрэл зурагчид болох Инез ван Ламсверде ба Винод Матадин нар загвар өмсөгчдийн зургийг байгальд, моддын дунд боловч орчин үеийн архитектурын хурц шугаман шийдэлтэй орчинд авчээ. Сурталчилгааны гол дүрд өмнө нь брэндийн эрэгтэй загварын нүүр царай болж байсан Клемент Шаберно болон 2016 оны намрын загварын шоуг хаасан модель Анна Иверс нар байлаа.

Анхны харц: Boss, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 1)Анхны харц: Boss, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 2)Анхны харц: Boss, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 3)Анхны харц: Boss, хавар-зун 2016 сурталчилгаа (фото 4)

цааш үзэх