Хайх

Armani/Silos музей оюутнуудад үүд хаалгаа нээлээ

Armani/Silos музей оюутнуудад үүд хаалгаа нээлээ

Загварын боловсрол

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Жиоржио Арманигийн хувийн музей Миланы политехникийн их сургуультай хамтарч, оюутнуудад зориулсан семинар, лекц зохион байгуулах гэж байна

Миланы их сургуулийн оюутнуудад дизайнер Жиоржио Армани сүүлийн 40 жилийн турш бүтээсэн ажил, түүний загвар ба интерьерийн салбарт үзүүлсэн нөлөөг ойроос судлаж, үзэх онцгой боломж олдоод байна.

Жиоржио Арманигийн хувийн музей өнгөрсөн жилийн тавдугаар сард нээлтээ хийсэн ч олон нийтийг хүлээж аваагүй байсан юм. Тиймээс оюутнууд музейд зочлон үзэх анхны хүмүүсийн нэг болжээ. Дизайнер одоогоор музейг олон нийтэд дэлгээгүй байгаа юм. Мөн Армани ойрын ирээдүйд Хятадын Цинхуа, Чилийн Десаррольо, АНУ-ын Fashion Instittute of Technology болон Энэтхэгийн GD Goenka их сургуулиудтай хамтран ажиллаж, оюутнуудын загварын боловсролд хувь нэмэр оруулах төлөвлөгөөтэй байна. Музейд Жиоржио Арманигийн 600 гаруй алдартай загварууд, дижитал хэлбэрийн архив зурагнууд, загварын ордны урлангийн хуулбар орон зай бий. 

цааш үзэх