Хайх

Ажил эрхэлдэг бүсгүйчүүдэд аль орон хамгийн тохиромжтой вэ?

Ажил эрхэлдэг бүсгүйчүүдэд аль орон хамгийн тохиромжтой вэ?

Economist сэтгүүлийн нэрлэснээр

Text: Buro.Mongolia


Зураг:

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрлөх нөхцөл эрх тэгш байдаг улс орнуудыг Economist сэтгүүл эрэмбэлэн жагсаалаа

Уг жагсаалтад нийт 153 орон оролцсон бөгөөд орон бүр 0-с (ямар ч эрх тэгш байдал үгүй) 100 хүртэлх (бүрэн эрх тэгш байдал) оноо хүртсэн байгаа. Economist.com орнуудыг тус бүрд нь үнэлэхдээ ерөнхий гурван үзүүлэлтийг анхааралдаа авчээ. Үүнд боловсролын түвшний харьцуулалт, эрэгтэй ба эмэгтэй хүний цалин болон сүүлийн тавин жилийн хугацаанд төрийн тэргүүний албыг хашсан эрэгтэй ба эмэгтэйчүүдийн тоо юм.

Исланд, Норвеги, Швед, Финлянд гэх зэрэг Скандинавын улс орнууд рейтингийн эхний байруудыг эзэлсэн бөгөөд тэр дундаас Исланд нэгдүгээр байранд бичигдэж, ажил эрхэлдэг бүсгүйчүүдэд хамгаас тохиромжтой орноор тодорлоо. Эдгээр орнуудад эмэгтэйчүүд эрчүүдтэй нэг түвшинд, эрх тэгш хөдөлмөрийн нөхцөлд ажилладаг байна. Харин эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд нь дээд боловсролтой байдаг орноор Финлянд нэрлэгдлээ. Тодруулбал тус улсын эмэгтэйчүүдийн 49% нь, эрчүүдийн 34% нь дээд боловсрол эзэмшдэг байна.

Шведэд парламентын суудлын 44%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг гэх тооцоолол гарсан нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтээр тодорч байгаа юм. Унгарт эрэгтэй ба эмэгтэй хүний цалингийн зөрүү хамгийн бага (3.8%) байдаг тул уг улс нь жагсаалтын тавдугаар байрыг эзэллээ. Мөн тэндхийн парламентын ердөө 10%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг ч гэлээ, Унгар дөнгөж төрсөн эхчүүдэд 100% цалинтай 71 долоо хоногийн амралт олгодог байна.

Рейтингийн сүүлийн байруудад Япон, Турк ба Өмнөд Солонгос бичигдлээ. Уг орнуудад ихэвчлэн эрчүүд илүү өндөр боловсролтой байж, удирдах албан тушаал хашдаг аж. Эдгээр орнуудад жирэмсний амралтын нөхцөл харьцангуй уян хатан байдаг ч, хойд зүгийн орнуудтай харьцуулбал хамаагүй хуучинсаг үзэлтэй байгаа нь судалгаагаар илэрлээ.

цааш үзэх