Хайх

Барби хүүхэлдэй “CFDA Awards 2019\"-ийн хүндэт шагналыг хүртэнэ

Барби хүүхэлдэй “CFDA Awards 2019"-ийн хүндэт шагналыг хүртэнэ

Загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийнх нь төлөө

Text: Buro.Mongolia


Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс зохион байгуулдаг "CFDA Awards" шагнал гардуулах ёслолын хүндэт шагналыг Барби хүүхэлдэй хүртэхээр боллоо. Уг шагналыг өмнө нь Мишель Обама, сэтгүүлч Глория Стайнем нар хүртэж байсан юм. CFDA-ын ерөнхийлөгч Стивен Колб Барби хүүхэлдэйн хувцас загвар, урлаг соёлд үзүүлсэн хувь нэмрийг үнэлэн уг шагналыг гардуулахаар болсон гэдгээ онцолсон юм. Харин Барби хүүхэлдэйн эзэмшигч Mattel компанийн ерөнхийлөгч Ричард Диксон "Энэхүү үйл явдал нь компанийн хувьд нэр хүндийн хэрэг болж байна" хэмээн талархлаа илэрхийлжээ.

Анх 60 жилийн тэртээ худалдаанд гарч байсан Барби хүүхэлдэй өнөөг хүртэл нийт 75 орчим загвар зохион бүтээгч, загвар өмсөгчидтэй хамтран ажилласан байдгаас Moschino, Alexander Wang, загвар өмсөгч Адвоа Абоа, Эшли Грэм нар хамгийн тод жишээ юм. Түүнчлэн энэ жилийн Met Gala наадамд Эль Фэннинг болон Кейси Масгрейвс нар Барби хүүхэлдэйн дүрд хувиран оролцсон билээ. Сонирхуулж хэлэхэд "CFDA Awards 2019" шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид өнгөрөгч гуравдугаар сард тодорсон ба арга хэмжээ зургаадугаар сарын 3-нд Нью-Йорк хотын Бруклиний музейд зохион байгуулагдахаар болжээ. 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх