Хайх

Батлагдсан: Жижи Хадид Victoria’s Secret загварын шоунд оролцоно

Батлагдсан: Жижи Хадид Victoria’s Secret загварын шоунд оролцоно

Модель гурав дах удаагаа алдарт загварын тайзнаа гарна

Text: Ө.Тодгэрэл


Victoria's Secret загварын шоунд оролцох моделиуд бүгд баярт мэдээгээ дуулгаад амжсан энэ үед Жижи Хадид чимээгүй байж, шүтэн бишрэгчдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан юм. Гэхдээ 22 настай загвар өмсөгч бүсгүй хэдхэн цагийн өмнө өөрийн Instagram хуудаснаа албан ёсны мэдэгдэл хийж, энэ жилийн бүрэлдэхүүнд багтсан гэдгээ зарлалаа.

Жижи Хадид энэхүү мэдэгдлийг хийхийн өмнөхөн Victoria's Secret-ийн Нью-Йорк дахь төв оффис руу хувцасны хэмжээгээ өгөхөөр орж яваа харагдсан. Түүнийг папарацци зурагчдын дуранд өртсөн даруйд шүтэн бишрэгчид нь баяр хүргэж эхэлсэн бөгөөд үүнийг харсан Жижи цуурхлыг албан ёсоор бататгахаар шийджээ.

Батлагдсан: Жижи Хадид Victoria’s Secret загварын шоунд оролцоно (фото 1)

"Victoria's Secret загварын шоунд эргэн ирэхээр болсон маань үнэхээр мөрөөдөл биелсэн л гэсэн үг. Надад дахин нэг удаа хэзээ ч мартагдашгүй гайхамшигтай боломж олгосонд баярлалаа" хэмээн Жижи Instagram дахь бичлэгийнхээ доор бичжээ.

Сануулж хэлэхэд Жижигийн дүү Белла Хадид ч бас энэ жилийн шоунд оролцох болсныг бид өчигдөр мэдэгдсэн байгаа. Харин Кендалл Женнерийн хувьд одоогоор мэдэгдэл гаргаагүй байна.

 

 

 

цааш үзэх