Хайх

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ

BURO-гийн судалгаа

Text: Бюро 24/7


Зураг:

Аравдугаар сарын 9-нд Америкийн модель Белла Хадид 23 нас хүрлээ. Тэрээр анх 2014 онд IMG Models агентлагтай гэрээ байгуулснаар загвар өмсөгчийнхөө карьерыг эхлүүлж байсан хэдий ч жинхэнэ алдар нэрийг 2016 онд олсон юм. Тухайн үед Белла DKNY, Marc Jacobs, Versace болон бусад томоохон брэндүүдийн тайзнаа гарсан бөгөөд Vogue, Harper's Bazaar, GQ сэтгүүлүүдийн нүүрийг чимж, Dior ордны гоо сайхны төлөөлөгчөөр томилогдож, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр болж, Models.com вебсайтын өргөмжилснөөр оны шилдэг моделиор нэрлэгдсэн билээ.

Бид Белла Хадидын төрсөн өдрийг тохиолдуулан түүнийг энэ залуу насандаа ямар амжилтууд гаргасныг судаллаа.

J.W. Anderson брэндийн сурталчилгаанд оролцсон анхны олны танил модель болсон

Тухайн үед 19 настай байсан Белла J.W. Anderson брэндийн намар-өвөл 2016 улирлын сурталчилгаанд оролцсоноор "түүхэнд бичигдсэн" гэж хэлж болно. Учир нь уг брэнд нь зөвхөн карьераа дөнгөж эхлүүлж буй, олонд танигдаагүй моделиудтай хамтран ажилладгаараа алдартай юм. Харин Белла Хадид J.W. Anderson брэндтэй хамтарсан хамгийн анхны олны танил моделиор тодорсон байдаг. Брэндийн бүтээлч захирал Жонатан Андерсон тухайн үед сурталчилгаандаа зориулан онцгой зан чанартай залуу бүсгүй хайж байсан тул Беллаг сонгохоор шийдсэн гэдгээ хэлж байсан билээ.

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ (фото 1)

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ (фото 2)

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ (фото 3)

Хувцасны цуглуулга гаргасан

2017 оны эхээр Белла Chrome Hearts брэндтэй хамтран цуглуулга гаргаж байсан туршлагатай. Цуглуулгад богино юүдэнтэй цамцнууд, спорт өмднүүд ба пүүзнүүд багтсан билээ.



Vogue UK сэтгүүлд зориулан нүцгэн зургаа даруулсан

Их Британийн Vogue сэтгүүлийн 2018 оны гуравдугаар сарын дугаарын нүүрийг Белла өөрийн төрсөн эгч Жижи Хадидын хамт чимсэн байдаг. Бүхэлдээ нүцгэн эгч дүүсийн зургийг алдарт зурагчин Стивен Майзел дарсан билээ.

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ (фото 4)

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ (фото 5)

Instagram-ын хамгийн өндөр эрэлттэй моделиудын нэг болсон

2018 оны эхээр Instagram олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийнхээ дунд хамгийн өндөр эрэлттэй байдаг загвар өмсөгчдийн жагсаалтыг гаргасан билээ. Белла Хадидаас гадна топ 5 байранд Жижи Хадид, Кара Делевинь, Кендалл Женнер ба Эмили Ратаковски нар багтсан юм. Одоогийн байдлаар Белла 26 сая дагагчтай болоод байна.

 



Дизайнер Александр Вэнгийн хамтаар зайрмагны сурталчилгаанд тоглосон

"Magnum" зайрмагны сурталчилгаа 2018 оны тавдугаар сард Каннын кино наадмын үеэр цацагдсан ба уг сурталчилгаанд Белла Хадид ба Александр Вэнг нар тоглосон юм. Богино хэмжээний сурталчилгааны бичлэгт Белла Вэнгийн хамт зураг авалтад оролцож буйгаар гардаг бөгөөд завсарлагааныхаа үеэр дизайнерыг зайрмагаар дайлж байгаа нь харагддаг.


2018 оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн нэгээр тодорсон

2018 оны сүүлээр Forbes сэтгүүл оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн жагсаалтыг гаргасан ба Белла 8,5 сая ам.долларын орлогоор уг жагсаалтад багтсан юм.

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ (фото 6)

Vogue Greece сэтгүүлийн анхны дугаарын нүүрийг чимсэн

Vogue Greece сэтгүүлийн анхны буюу 2019 оны дөрөвдүгээр сарын дугаарын нүүр хуудсан дээр загвар өмсөгч Белла Хадид гарсан билээ.

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ (фото 7)

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ (фото 8)

2019 оны хамгийн загварлаг хувцасладаг алдартнуудын нэгээр тодорсон

Vanity Fair сэтгүүлийн 2019 оны Best Dressed буюу хамгийн загварлаг хувцасладаг алдартнуудыг тодруулдаг жагсаалт энэ есдүгээр сард гарсан билээ. Мэдээж өдөр тутмынхаа street style хувцаслалтаар олныг гайхшруулдаг Белла Хадид уг жагсаалтад багтсан юм.

Өдгөө дөнгөж 23 настай модель бүсгүй энэ залуу насандаа ийм их амжилт гаргаж чадсан тул цаашид юу хийж бүтээхийг нь таашгүй биз ээ.

Белла Хадид 23 нас хүрлээ. Энэ залуу насандаа модель бүсгүй юу бүтээж амжуулсан бэ (фото 9)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх