Хайх

Белла Хадид домогт модель Кейт Моссын хагас нүцгэн зураг авалтыг давтлаа

Белла Хадид домогт модель Кейт Моссын хагас нүцгэн зураг авалтыг давтлаа

Марио Соррентигийн дуранд

Text: Buro.Mongolia


Зураг:

Өдгөө 20 настай америкийн загвар өмсөгч Белла Хадид V Magazine сэтгүүлд зориулж, хагас нүцгэлсэн, тачаангуй зураг авалтад оролцлоо. Зураг авалтыг загвар өмсөгчдийн нүцгэн зургаар алдаршсан италийн домогт зурагчин Марио Сорренти хариуцан ажиллажээ. Тэрбээр урд өмнө нь Vogue ба Harper's Bazaar сэтгүүлд зургуудаа нийтэлж байсан, маш туршлагатай уран бүтээлч юм.

Хадид нойтон эффектээр үсээ янзлуулж, хагас нүцгэн зургаа даруулсан байна. Үүнтэй ижил төрхийг домогт загвар өмсөгч Кейт Мосс Calvin Klein-ы Obsession үнэртний сурталчилгаанд зориулж 1993 онд гаргаж байсан юм.

"Беллагийн зургийг авах үед эсвэл зүгээр л түүнийг харах үед тэр үнэхээр сэтгэл булаам байдаг. Зурагчид ихэвчлэн модель биш, харин загвар ба стильд илүү их анхаарлаа хандуулдаг ч миний хувьд Белла үнэхээр үзэсгэлэнтэй санагдсан. Миний авсан зургуудад түүний тэр бүр харагдаад байдаггүй зөөлөн, мэдрэмтгий, байгалийн төрх гарсан гэж бодож байна" хэмээн Сорренти ярьжээ.

 

цааш үзэх