
Бейонсегийн Cowboy Carter аялан тоглолтын нүд хужирлам хувцаслалтууд
Америк төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий дуучдын нэг болох Бейонсе Cowboy Carter нэртэй бүрэн хэмжээний бие даасан аялан тоглолтоороо шуугиулсаар байна. АНУ болон Европ даяар 32 удаа тоглогдох тус тоглолт нь түүний гурван хэсэг бүхий хөгжмийн төслийн хоёрдугаар бүлэг нь юм.

Тоглолтын үеэр дуучин шинэ цомгийнхоо дуунуудыг хүргээд зогсохгүй Crazy In Love, Formation зэрэг хуучны хитүүдээ ч тайзнаа толилуулжээ. Нэмж дурдахад Cowboy Carter нэртэй түүний цомог кантри, өмнөдийн хэв маягтай соул, R&B гэх мэт олон төрлийн урсгалаар тодорхойлогдож байгаа бөгөөд 67 дахь удаагийн Грэммигийн жилийн шилдэг цомог шагналыг хүртэж түүхэн амжилтыг бичсэн билээ.
Харин тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь мэдээж түүний өмссөн тайзны гоёлын хувцас. Бейонсе урьдын адил өөрийн тоглолтод зориулан дэлхийн шилдэг дизайнеруудаар тусгайлан урлуулсан загваруудыг өмссөн бөгөөд аялан тоглолтын стилистүүдээр Шиона Турини, Ти Хантер,
Ингээд Cowboy Carter аялан тоглолтын нүд хужирлам хувцаслалтуудтай танилцацгаая.









