Хайх

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад

Жүжигчин сэтгүүлд ярилцлага өгчээ

Text: Бюро 24/7


Квентин Тарантиногийн "Once Upon a Time in Hollywood" болон Жеймс Грейн "Ad Astra" бүтээлүүдийн гол дүр Брэд Питт Америкийн GQ сэтгүүлийн аравдугаар сарын зочноор уригджээ. Сэтгүүлд зориулан жүжигчний зургийг Лахлан Бейли дарсан байна. Харин бид Брэд Питтийн сэтгүүлд өгсөн ярилцлагаас тоймлон хүргэлээ.

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 1)

Яагаад кинонд тоглодог тухайд

"Би энэ асуултыг өөртөө сүүлийн 15 жилийн туршид тавьж байна. Хэрвээ би ямар нэгэн дүрд тоглохоор болбол юуны түрүүнд тэр дүрд бусад жүжигчдээс илүү юу өгч чадах вэ гэдгийг хардаг. Хувийн туршлага, хошин зан, сэтгэлийн зовлон гэх мэт өөрийн давж туулсан зүйлсээсээ нэмэрлэхийг зорьдог юм. Кристиан Бейл, Том Харди зэрэг жүжигчдийг харах үед би тэд нарын чаддаг зүйлийг чаддаггүй гэдгээ ойлгодог. Би тэднийг жүжиглэхийг харах их дуртай. Гэхдээ би тэдний сонгодог дүрд тоглож чадахгүй байхсан. Хүмүүс тэдний талаар ярьдаг шиг миний талаар ч бас ижил зүйл яриасай гэж хүсдэг".

Насны тухайд

"Нас ахих тусам цаг хугацааг илүү ухамсарладаг. Хүмүүстэй харьцах туршлага ч илүү их хуримтлагддаг. Мөн өөрийн уналт, амжилтууд тийм ч том зүйл биш мэт санагдаж эхэлдэг. Харин өөрийн цаг хугацааг хэнтэй хамт, юу хийж өнгөрүүлж байгаа минь илүү чухал санагддаг болсон".

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 2)

Ажил ба амьдралын тухайд

"Өмнө нь би сонирхолтой дүрд тоглох тал дээр маш их анхаарал хандуулдаг байлаа. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зүгээр л сонирхолтой амьдралаар амьдарч, бодит амьдрал дээр туршлага хуримтлуулахыг илүү их эрхэмлэдэг болсон. Ер нь л юуны төлөө амьдарч буйдаа санаа зовох биш яг одоо яаж амьдарч буйдаа анхаардаг болсон гэх юм уу даа".

Үзэгчдийн тухайд

"Би карьерийнхаа эхэн үед нэгэн алдартай жүжигчнийг кино зохиолоо уншин "Миний үзэгчид надад ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй" гэж хэлэхийг сонсож байсан юм. Тэр үед би "Түүний карьер удахгүй дуусна байх" гэж дотроо бодсон. Хэрвээ тийм бодолтой байх юм бол юунаас таашаал авах юм бэ? Би лав нулимс гартлаа уйдах байсан".

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 3)

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 4)

Дургүй зүйлийнхээ тухайд

"Хүмүүс жүжигчдийг хуурамч дүр эсгэхдээ сайн гэсэн нүдээр хардаг нь миний дургүйг их хүргэдэг. Гэтэл жүжиглэнэ гэдэг хуурамч дүр эсгэхийн эсрэг зүйл юм шүү дээ".

Шашны тухайд

"Би Христийн шашинд өссөн. Дараа нь би агностик үзэлтэн болсон. Хэд, хэдэн шашинтай холбоотой зүйл туршиж үзсэн ч аль нь ч зөв санагдаагүй. Харин дараа нь хэсэг хугацаанд би өөрийгөө шүтлэггүй хүн гэж тодорхойлдог байсан. Гэхдээ тэр үед би үнэн хэрэгтээ шүтлэггүй байгаагүй. Зүгээр л сахилгагүйтэж байсан үе маань юм. Харин эцэст нь би зүгээр л бид хоорондоо холбоотой гэдэгт итгэдэг болсон".

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 5)

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 6)

Эмзэг байдал болон хүч чадлын тухайд

"Эмзэг байна гэдэг нь хүч чадалтай байгаагийн шинж. Энэ нь чи өөрийнхөө давуу тал болон сул талыг сайтар мэддэгийг илтгэдэг юм. Хайртай хүмүүсийнхээ дэргэд эмзэг, нээлттэй байна гэдэг сайхан зүйл. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөн хошигнож чаддаг байх хэрэгтэй".

Алдар нэрийн тухайд

"Алдар нэрд хүрнэ гэдэг яг л хээр талд ганцаардмал зээр байхтай ижил. Чи сүргээ алдаж цор ганцаар байна. Харин өвсөн дунд нуугдсан барууд чамайг агнана. Яг л ийм байдаг. Чи хувийн амьдралтай байх эрхээ алдаж, бүгд чамайг агнаж эхэлдэг".

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 7)

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 8)

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 9)

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 10)

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 11)

“Би өөрийгөө яг л ганцаардмал зээр мэт мэдэрдэг”. Брэд Питт GQ сэтгүүлийн зураг авалтад (фото 12)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх