Хайх

Chanel Лондонгийн Ковент-Гарденд шинэ жилд зориулсан гоо сайхны салон нээлээ

Баярт бэлдэцгээе

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Chanel брэнд өөрийн 2014 онд гаргаж байсан богино хэмжээний киноноосоо урам авч, Лондоны оршин суугчдад нэгэн таатай сюрприз барихаар шийджээ

Бидний ойлгосноор Chanel шинэ жилийн баяр ойртож буйтай тохиолдуулан бүсгүйчүүдийг улам үзэсгэлэнтэй болгохоор зорьжээ. Харин үзэсгэлэнт бүсгүйчүүд өөрсдийнхөө зүгээс эрчүүддээ урам өгч, бүгд 2016 оноо өөдрөг угтахыг брэндийн хамт олон ерөөж байгаа бололтой. Энэхүү зорилгоор тэд Баз Лурманы найруулсан, Жизель Бундхены гол дүрд нь тоглосон өнгөрсөн жилийн гайхамшигт богино хэмжээний киног дахин нэг сануулахаар шийджээ. Жизель шиг төгс төрх бүрдүүлэхэд тань мэргэжлийн стилистүүд болон нүүр хувиргагчид туслах болно. Тэдгээр мэргэжилтнүүд дараа долоо хоногийн хоёр дах өдөр Ковент-Гарден гудманд ажиллах бөгөөд, хүссэн хүн бүрд маникюр, нүүр будалт зэрэг үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх гэнэ.

цааш үзэх