Хайх

Chloé-гийн бүтээлч захирал Клэр Уэйт Келлер албан тушаалаа орхиж байна

Chloé-гийн бүтээлч захирал Клэр Уэйт Келлер албан тушаалаа орхиж байна

Тэрбээр гуравдугаар сарын 2-нд загварын ордонд зориулсан сүүлийн цуглуулгаа дэлгэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Chloé-гийн албан ёсны төлөөлөгч брэндийн бүтээлч захирал Клэр Уэйт Келлер албан тушаалаа орхих болсныг бататгалаа. Клэр гуравдугаар сарын 31-нд дуусах гэрээгээ цааш сунгахыг хүсээгүй аж. Тэрээр Chloé-д зориулсан сүүлийн цуглуулгаа Парисын загварын долоо хоногийн хүрээнд гуравдугаар сарын 2-нд танилцуулах гэнэ.

"Клэр сүүлийн зургаан жилийн турш Chloé ордныг үнэхээр гайхалтай авч явсан. Тэр брэндийн үүсгэн байгуулагч Габи Агьены үлдээсэн өв уламжлалыг илүү залуу уур амьсгалтай болгож, уян зөөлөн ба эмэгтэйлэг хэв маягийг брэндэд нэвтрүүлж чадсан. Түүнд том хамт олныг удирдаж чадах гайхалтай ур чадвар бий. Бид түүнд загварын ордонд үнэнч, тууштай ажилласанд талархахыг хүсч байна" хэмээн Chloé-гийн албан ёсны захидалд бичжээ.

Бид өмнө нь Клэр Уэйт Келлерийг гэр бүлийн шалтгаанаар албан тушаалаа орхих магадлалтай байгааг мэдэгдэж байсан билээ. Клэр 2011 онд Chloé загварын ордонд ажиллахын тулд Франц улс руу нүүж, харин гэр бүл нь Лондонд үлдэж байсан түүхтэй юм.

Шинэ бүтээлч захирлын суудлыг Louis Vuitton-ы удирдах дизайнеруудын нэг Наташа Рамсей-Левин эзлэх магадлалтай байна. WWD сэтгүүлийн мэдэгдсэнээр Chloé ордон өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн түүнтэй хамтран ажиллах талаар ярилцаж эхэлжээ.

цааш үзэх