Хайх

COS ба Mr Porter нарын хамтарсан цуглуулга

COS ба Mr Porter нарын хамтарсан цуглуулга

Зөвхөн эрчүүдэд зориулав

Text: Buro.Mongolia


Шведийн COS брэнд Mr Porter жижиглэнгийн худалдааны онлайн дэлгүүртэй хамтарч, эрэгтэй цуглуулга гаргалаа

The "Art of Everyday" хэмээн нэрлэгдсэн энэхүү цуглуулгад нийт 35 төрлийн хувцас багтсан ба дулаахан свитер, аварга хэмжээтэй пальто, брюк өмд, захтай цамц ба кардиган гэх зэрэг өвлийн улиралд зайлшгүй хэрэг болох загварууд оржээ. Энэ бол COS ба Mr Porter нарын анхны хамтын ажиллагаа биш юм. Тэд жилийн өмнө "The Modern Traveller" гэх аялалд авч явахад тустай, биед эвтэйхэн хувцаснуудаас бүрдсэн капсул цуглуулга танилцуулж байсан билээ.

Цуглуулга COS ба Mr Porter вебсайтууд дээр худалдаанд гарсан байгаа.

COS ба Mr Porter нарын хамтарсан цуглуулга (фото 1)

COS ба Mr Porter нарын хамтарсан цуглуулга (фото 2)

COS ба Mr Porter нарын хамтарсан цуглуулга (фото 3)

цааш үзэх