Хайх

Дахин нэг удаа Рианнагийн тухай: Fenty x Puma пүүз

Дахин нэг удаа Рианнагийн тухай: Fenty x Puma пүүз

Саарал өнгө

Text: Бюро 24/7


Зураг:

Өнгөрсөн жилийн есдүгээр сард дуучин Рианна Puma-тай хамтарсан анхны цуглуулгаа дэлгэсэн бөгөөд тэр цагаас хойш олон шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулаад амжсан байгаа. Энэ удаад тэр Fenty x Puma пүүзээ саарал өнгөтэйгөөр гаргаж байна

Рианна Puma брэндийн эмэгтэй гутлын шугамын бүтээлч захирлаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэр өөрийнхөө хамгийн анхны цуглуулгыг Fenty гэж нэрлэсэн бөгөөд уг цуглуулгын нэрэн доор олны таашаалд хүрсэн олон төрлийн кет ба пүүзнүүдийг цаг алдалгүй, ар, араас нь гаргаж байна. Тэр ч байтугай Рианна энэ оны хоёрдугаар сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд өөрийн анхны хувцасны шугамаа танилцуулаад авсныг та бүгд сайн санаж байгаа байх.

Рианнагийн бүтээсэн олон загваруудаас The Trainer пүүз нь хэрэглэгчдийн дунд хамгийн өндөр эрэлттэй байдаг бөгөөд саяхныг хүртэл улаан, цагаан ба хар гэсэн гурван төрлийн өнгөний сонголттойгоор борлуулагддаг байсан юм. Тэгвэл өчигдөрхөн дуучин бүсгүй уг пүүзний саарал өнгөний хувилбарыг шинээр худалдаанд гаргаж, бүтээгдэхүүний шүтэн бишрэгчдийг баярлуулаад авлаа.

Дахин нэг удаа Рианнагийн тухай: Fenty x Puma пүүз (фото 1)Дахин нэг удаа Рианнагийн тухай: Fenty x Puma пүүз (фото 2)

Сануулж хэлэхэд Fenty бол Рианнагийн цорын ганц загварын төсөл биш юм. Энэ онд олон талын авьяастай бүсгүй Manolo Blahnik ордонтой хамтарч, гутлын цуглуулга мөн Dior-той хамтарч нарны шилний цуглуулга бүтээж, өөрийн гэсэн гоо сайхны агентлагийг нээж, LVMH групптэй нэгдэж нэрийн гоо сайхны марк гаргасан байгаа.

Дахин нэг удаа Рианнагийн тухай: Fenty x Puma пүүз (фото 3)

цааш үзэх