Хайх

Дерек Зуландерынд зочилсон нь

Дерек Зуландерынд зочилсон нь

Тавтай морилно уу

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

“Zoolander 2” киноны нээлт болохын өмнөхөн Vogue сэтгүүлийн сурвалжлагч Дерек Зуландертай уулзаж, Нью-Йорк дахь гэрт нь зочилжээ

Шинэ бичлэгт жүжигчин Бен Стиллер Дерек Зуландерын дүрд хувиран, гэрээ танилцуулах болно. Тэр эргэн тойрныхоо тухай ярих зууртаа сурвалжлагчийн хялбархан асуултуудад хариулжээ.

Та Бруклины тухай юу гэж бодож байна?

- Тэд Бруклинд тохирох эмчилгээ олно гэж найдаж байна

Дерек тансаг байран дундуураа алхаж, аварга том бэлтгэлийн танхим, торгон дэвсгэр бүхий унтлагын ороо гайхуулах болно. Түүнчлэн тэр цэвэр ус ба цэвэрлэсэн луувангаар дүүрсэн хөргөгчөө бахархалтайгаар үзүүлнэ.

Та 15 настай өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

- Хацрынхаа алиман хэсэг дээр хацар өнгөлөгч түрхэж бай. Гэхдээ бид өнгөрсөн рүү буцаж чадахгүй шүү дээ.

Анхны "Zoolander" кино аль 2011 онд гарч байсан ч Дерек Зуландер огтхон ч өөрчлөгдөөгүй харагдана. Түүний үсний засалт, нүүрний хувирал, хүүхдийн гэнэн зан санагдуулам тэнэглэл зэрэг нь хэвээр үлджээ.

Киноны хоёрдугаар хэсэг 2016 оны хоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.

 

цааш үзэх