Хайх

DKNY шинэ логотой боллоо

DKNY шинэ логотой боллоо

Анхны өөрчлөлтүүд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэ бүтээлч захирлууд ирснээр DKNY-ийг шинэ амьдрал хүлээж байгаа бөгөөд юуны түрүүнд лого нь өөрчлөгджээ. Түүнчлэн Максвелл Осборн ба Дао-Йи Чоу нар шинэ цуглуулгаа есдүгээр сарын 16-нд танилцуулах гэнэ

Брэндийн шинэ бүтээлч захирлууд болох Максвелл Осборн ба Дао-Йи Чоу нараас загварын салбар их зүйл хүлээж байгаа. Тэр хоёр хамгийн багадаа гэхэд брэндийн унасан алдар нэрийг сэргээх хүндхэн даалгавар авсан. DKNY шинэ дизайнеруудын гарт шилжиж буй талаар бид өмнө нь мэдсэн билээ. Харин одоо тэдний анхны цуглуулгыг нь Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр есдүгээр сарын 16-нд үзэх боломжтой юм байна.

Одоогоор дизайнерууд геометрийн хэв маягтай, маш энгийн шинэ лого харуулаад амжлаа. Franklin Gothic фонтоор бичигдсэн DKNY нэрийг хоёр талаас нь хар өнгийн тэгш өнцөгтүүд түшиж байгаа мэт харагдана. Магадгүй энэ нь шинэ лого биш харин зүгээр урилгын хавтсыг чимж буй тууз ч байж мэднэ.

Сануулж хэлэхэд сүүлийн хугацаанд брэндэд өөр олон өөрчлөлтүүд явагдсан. Долдугаар сард DKNY-ийн үүсгэн байгуулагч Донна Каран өөрийн компаниасаа гарч, харин есдүгээр сарын эхээр брэндийн алдарт PR Girl ажлаа орхиж буйгаа зарласан билээ.

 

цааш үзэх